Эрдэмтэд нүдний чип бүтээжээ

2019-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.ТҮМЭНДАРЬ Хүний нүд маш нарийн төвөгтэй зүйл хэмээн хувьслын эцэг Чарльз Дарвин тэмдэглэсэн байдаг. Нүдний нарийн төвөгтэй байдал нь хуулбарлах, загварчлахад хүндрэлтэй байсан бөгөөд эрдэмтэд нүдний эсийг амьтны загвар ашиглан турших ёстой болжээ. Одоогоор Пенсильванийн их сургуулийн судлаачид хүний хиймэл нүдийг чип дээр бүтээсэн нь бидний нүдийг бүрэн судлах аргыг өөрчлөхөд тус болох юм. Даваа гаригийн “Nature Medicine” сэтгүүлд дүрсэлсэн нүдний шилний загвар нь нүдний эмч болон биоинженерүүдийн хамтын ажиллагааны үр дүнд маш жижиг хэмжээтэй тунгалаг, найман өнцөгт хэлбэртэй чип байв. Чипний төв хэсэг нь нүдний урд талын давхаргын эсүүд (эвэрлэг) болон коньюнктивийн эсүүд нийлж нүдний гадаргууг бүрдүүлдэг контакт линз хэлбэртэй юм. Зовхи анивчиж, нүдний дээр байрлах жижиг сувгууд нь нулимс үүсгэнэ. Энэ нь таны нүдийг хуурайшуулахгүй чийгшүүлж нүдний гадаргуу дээр нимгэн хальс үүсгэдэг. Судалгааны багийнхан чип дээр өвчнийг өдөөхийн тулд хиймэл анивчуулах ажиллагааг минутад 12, дараа нь зургаан удаа болгон удаашруулахад нулимсны хэмжээ буурсан болохыг тэмдэглэжээ. Үүний дараа шинжилгээний эмийг туршиж үзэхэд хуурайшсан үрэвслийг багасгасан аж. Энэ туршилтыг амжилттай хийснээр нүдний хуурайшилт, үрэвсэл, чийгших, загатнах байдлыг загварчлах, хуулбарлах, багасгах боломжтойг тогтоосон байна. Төсөл дээр хамтран ажиллаж буй судлаач магистр Жонгун Сио “Бид нүдний чип платформыг улам боловсронгуй болгож, ирээдүйд эмчийн үзлэг, контакт линз, нүдний мэс засалд ашиглана хэмээн найдаж байна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.9  БААСАН  №158  (6125)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06