Халхгол суманд Г.К.Жуков жанжны хөшөө сүндэрлэв

2019-08-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН Халх голын дайны үйл ажиллагааг удирдсан цэргийн гарамгай жанжин, БНМАУ-ын баатар төдийгүй  ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Г.К.Жуковын хөшөө  Халхгол “Шинэ сум” цогцолборын төвд  сүндэрлэн босч байна. Хүрлээр цутгасан  морьт хөшөөнд их жанжны эрэмгий төрх, дайчин  удирдагч шинж чанарыг  шингээн урласан нь аль ч талаас нь харахад тодхон. Энэхүү хөшөөг   ОХУ-ын Эрхүүгийн ард түмнээс   Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмэнд бэлэглэснийг ОХУ-ын талаас саяхан авчирч байршуулжээ. Г.К.Жуков 1896 оны арванхоёрдугаар  сарын 26-ны өдөр Оросын Калуга хотод  ядуу тариачны гэр бүлд мэндэлжээ. Морьт  цэргийн хорооны жагсаалын цэргээс маршал болтлоо дэвшсэн тэрээр цэргийн суут  жанжин, гайхамшигтай удирдагч байв.  1939 оны Халх голын байлдааныг гарамгай удирдаж ялалт байгуулснаар ЗХУ-ын баатар цолоор анх шагнагдсан. Тухайн үед Халх голын байлдааны  эхэн  үе хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулж,  Фекленко захирагчтай Зөвлөлтийн  57 дугаар  корпус удаа дараа ялагдал хүлээж  ихээхэн  хохирол учирсан тул Зөвлөлтийн дээд удирдлага яаралтай  хуралдаж Г.К.Жуковыг  Монголд  ирүүлсэн түүхтэй. Иймд монголчууд Г.К.Жуков жанжны алдар гавьяаг үеийн үед бахархаж, мөн   түүнийг  цэрэг, армийн хувьд Монголд “төрсөн”  хэмээн өөриймсөн  ярьж, бичдэг. Г.К.Жуков жанжны анхны музейг монголчууд байгуулсан бол анхны баримлыг ч гэсэн монгол хүн урласан байдаг. Баянзүрх дүүрэгт байршуулсан цээж баримлыг  1984 онд уран барималч С.Доржпаламын эх загвараар бүтээсэн нь  маршал цэргийн гарамгай жанжны  хамгийн анхны хөшөө юм. Харин ОХУ 1995 онд  Эх орны дайны ялалтын 50 жилийн ойгоор  Манежная талбайдаа  Г.К.Жуковын морьт хөшөөг байгуулж байв. 2015 онд уг хөшөөг байрнаас нь хөдөлгөх асуудал яригдахад тухайн үед манай улсаас ОХУ-д сууж байсан Элчин сайд Ш.Алтангэрэл хөшөөг Монгол руу шилжүүлэх хүсэлт тавьж байсан ч бүтээгүй билээ. Эх сурвалж: www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12