“Би говьд ногоон төгөл байгуулна”

2019-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Бүтсэнээсээ илүү бүтэлгүйтсэн түүх надад олон бий. Аж ахуйд хэрэглэдэг овъёос бутлагч машин хийсэн. Хоёр генераторын зөрүүн дундаас цахилгаан авч ашиглах гээд олон зүйл хийх гэж оролдсон” хэмээн залуу бизнесмен Б.Базарваань ярилаа. Тэрээр 18 настайдаа модны нүх ухах төхөөрөмж үйлдвэрлэдэг “Ногоон өрөм” компаниа байгуулсан. “Шарк танк” нэвтрүүлгээс компанидаа 30 сая төгрөгийн санхүүжилт авсан гэдгээр нь хүмүүс таних байх. Энэ намар ШУТИС-ийн Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженерийн ангийн гуравдугаар курст орно. Тэрээр “Green drill” төхөөрөмжөө бүтээх санаагаа сургуулийнхаа хашаанд модны нүх ухаж байхдаа олжээ. Экскаваторын шанагаар нүх ухтал муухай болоод байсан тул энэ асуудлаа шийдэхийн тулд төхөөрөмжөө хийж МҮОНРТ-ээс зохиодог “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт оролцсон аж. Анхны төхөөрөмжөө нарийн тооцооллын үр дүнд дөрвөн сар тасралтгүй хийсэн гэв. Энэ талаар “Анх төхөөрөмжөө хийж байхад болохгүй зүйл олон гарсан ч өөр арга зам, шинэ гарц гаргалгаа олсон. Юмыг нэг хийгээд 100 хувь болдоггүй, 5-6 удаа хийж байж  бүтнэ. Дэлхийг удирдаж байгаа хүмүүсийн намтрыг уншаад энэ бол тохиолддог зүйл, аливаа зүйл түр зуурынх гэдгийг ойлгосон” гэж ярьсан юм. Тэрээр Швейцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалттай “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т 2017 онд түрүүлж компани байгуулах болов. Гэтэл насанд хүрээгүй байсан учир өнгөрсөн онд албан ёсоор компаниа байгуулж, төхөөрөмжиндөө ашигтай загварын гэрчилгээ аваад оюуны өмчөөр хамгаалуулсан байна. Төхөөрөмжөө ажиллуулах экскаватор хэрэгтэй байсан ч  “Шарк танк”-ын санхүүжилтээр экскаватораа авч цогц төхөөрөмжтэй болжээ. “Ногоон өрөм” компани дан ганц модны нүх ухах бус кабелын шуудуу, хашааны шонгийн нүх ухахаас эхлээд бүх төрлийн газар, шорооны ажил хийдэг. Одоогоор таван ажилтантай. “Баянзүрх” хайрханыг ойжуулах, нөхөн сэргээх төсөлд оролцож, өөрийн зохиосон төхөөрөмжөөрөө нүхийг нь ухаж мод тариад хоёр жил болж байгаа аж. Сүүлийн үед мод тарих хоббитой болсон тэрээр тус хайрхан дээр дэлхийн цэцэрлэгт хүрээлэнг Монголд бий болгох бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. “Төмөр чинь хаягддаггүй, дахин боловсруулж болдог зүйл” гэж ярих тэрээр төмөр цуглуулах дуртай, тууштай, хөдөлмөрч, аж ахуйч нэгэн юм. Өөрийнхөө эд зүйлсийг сав, баглаа, боодол, тоо ширхэг бүрээр нь нягталж үздэг. Байх ёстой зүйл байх ёстой газраа эмх цэгцтэй байх ёстой гэж боддог. Тиймдээ ч хаягдал төмөр, багажаа хадгалдаг  стандартын дагуу хийсэн жишиг ажлын байр буюу чингэлэгтэй болохоор төлөвлөж байгаа гэсэн. Б.Базарваань хэр баргийн хүний зориглож чаддаггүй зүйл болох цөл буюу говийг ойжуулах мөрөөдөл тээж явдаг юм билээ. Энэ талаар “Манай урд хөрш цөлөө ойжуулахын тулд 100 тэрбум мод тарихаас 20 тэрбумыг нь тарьсан гэж би уншсан. Бас бороо оруулах төхөөрөмжийг ашиглаад цөл газрыг ногоон хот болгож байсан гээд олон юм уншиж байсан. Тиймээс Говь-Алтай аймагтаа ногоон төгөл байгуулах мөрөөдөлтэй явдаг. Сургуулиа төгсөөд завтай болохоороо үүнд анхаарал хандуулна” гэсэн юм. Цаашид үйлчилгээгээ өргөжүүлж, таван жилийн дараа том групптэй болох зорилготой тэрээр нийгмийг түүчээлэн шамдан хөдөлмөрлөж яваа залуусын нэг юм. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд амжилтад хүрсэн хүмүүсийн түүх, намтрыг уншдаг тэрээр саяхнаас компюьтер дээрээ программ суулгаад инженерийн мэргэжлийн зураг зураад явж байгаа аж. Мөн чөлөөт цагаараа машин, мотоцикльтой зууралдаж судалгаа хийдэг. Залуу бизнесмен Б.Базарваань  “Амьдралд дардан амар зүйл гэж байхгүй, хэцүү зүйл их тохиолдоно. Гэхдээ  хүн алдаанаасаа сургамж авч, илүү их туршлага хуримтлуулаад цааш өсөн дэвжих хэрэгтэй” хэмээн үеийнхэндээ захилаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.7  ЛХАГВА  №156  (6123)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06