Үерт автан өмссөн хувцастайгаа үлдсэн хүн олон байна

2019-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
[caption id="attachment_69132" align="aligncenter" width="850"] Баянзүрх дүүргийн XXI хорооны Дарь-Эхээс Ганц худаг орох гурван км авто зам бүхэлдээ усанд автан хүний өвдгөөр татсан ус улаанаараа эргэлдэн гол шиг урсаж байлаа.[/caption] Б.НАМУУНТАМИР Зуны улиралд нийслэлчүүд борооноос айдаг боллоо. Энэ жил ч ийм зовлонтой зусч байна.  Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлд асуудал нэлээд хүндэрчээ. Гудамжинд хүн бүхэн уртын харайлт хийнэ, автозамын нөхцөл байдал ч хэцүүхэн байна. Зохиомол түгжрэл саатал бий болж, зам талбай эвдэрсэн, хаасан. Айлууд, албан байгууллагууд усанд автсан нөхцөл байдалтай байна. Энэ талаар бид сурвалжиллаа. Уулын амны ус урсч замын зорчих хэсгийн далан задарчээ Тухайлбал Хан-Уул дүүргийн XI, XII, XIV хорооны нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15  гэр, хоёр автомашин усанд автаж, 18 том хүн, 15 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн 105 аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 52 алба хаагч, таван цаг гаруй ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, нэг  хүүхэд, Налайх дүүрэгт 3 том хүн, нийт 49 хүнийг үерын аюулаас аварчээ. Мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон аж. Мөн саяхан ашиглалтад орсон яармагийн шинэ гүүрээр жижиг машин харагдахгүй болтлоо  усанд автсан байна. Налайхын зам автомашин зорчих боломжгүй болсноос Налайхын товчооноос Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хааж шөнө засварлаж дуусаад буцаан нээсэн. Харин Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг засварлаж байгаатай холбогдуулан түр зам гаргасан ч борооны улмаас усанд автсан байна.  

Гэрээсээ цэвэрхэн хувцастай гараад л ажил дээрээ шавар шавхай л болчихсон ирдэг

[caption id="attachment_69133" align="aligncenter" width="850"] Нүхэн гарц шагайгаар таттал усаар дүүрч хүн явахын аргагүй болж, гадна талаас нь хаалт хийсэн байв.[/caption] Баянзүрх дүүргийн XXI хорооны Дарь-Эхээс Ганц худаг орох гурван км авто зам бүхэлдээ усанд автан хүний өвдгөөр татсан ус улаанаараа эргэлдэн гол шиг урсаж байлаа. Авто замын хашлаганаас ганцхан метрийн зайтай байрлах зам дагуух хэд хэдэн айлуудын гэрлүү нь үерийн ус орж, хивс, ор гэх мэт эд хогшлууд усанд автсан бололтой хатаах гээд хашаан дээгүүрээ тохсон байлаа. Улаанаараа эргэлдэж буй замаар шанага, гутал, углааш гээд үерт автсан айлуудын янз бүрийн л эд хогшил урсан ирнэ. Эндхийн айлууд руу шөнө ус орж, тавилга, эд хогшлуудаас авахуулаад нялх хүүхдээ хүртэл  хэрхэхээ мэдэхгүй дэмий л баахан сандарцгаасан байна. Зарим бүл хүч муутай айл нь борооноор зутран гэрээ тэр чигээр нь орхин, найз нөхөд хамаатных руугаа явсан гэдгийг хажуу айл нь хэлж байлаа. Явган хүний замаар нь хүртэл үерийн ус хальж, машинууд нь тэр их усан дунд машинаа суулгачихгүйн тулд хүчтэйхэн хаазлахад явган хүнийг өмссөн хувцастай нь шавар шавхай болгочих нь тэр. Энэ замаар машинууд нь ч яахав явчихдаг юм байж, харин явган зорчигчдод үнэхээрийн бэрх асуудал болоод удаж байгаа аж. XI хорооны оршин суугч М.Мөнхзул “Жилийн жилд бороо орох болгонд л энэ зам усанд автаж, зам дагуух айлууд нь аргаа бардаг. Явган хүн явахад их хэцүү. Гэрээсээ цэвэрхэн хувцастай гараад л ажил дээрээ шавар шавхай л болчихсон орж ирдэг. Дээд уулнаасаа буусан үер ингэж урсаж орж ирдэг юм. Ус зайлуулах хоолой байдаггүй.  Усыг нь ч соруулдаггүй” гэсэн юм. Эндээс цааш хөдлөхөд “Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээ-1” компанийн зам, тохижилтын үйлчилгээний ажилчид явган хүний зам руу үерийн усыг давуулахгүйн тулд хашлага хийж, урсаж ирсэн хог, элс хайргийг цэвэрлэж байлаа.  Сансарын туннель, “И-Март” дэлгүүрийн ойр хавь мөн л ялгаагүй жил жилийн борооноор үерлэдэг янзаараа л үерлэсэн байна. Бүр нүхэн гарц шагайгаар таттал усаар дүүрч хүн явахын аргагүй болж, арга ядахдаа гадна талаас нь хаалт хийсэн байлаа.  

Хятад компани уснаас хамгаалсан даланг эвдсэнээс болж 70 гаруй айл усанд автжээ

[caption id="attachment_69134" align="aligncenter" width="850"] Гудамжинд хүн бүхэн уртын харайлт хийнэ, автозамын нөхцөл байдал ч хэцүүхэн байна.[/caption] Баянзүрх дүүргийн XI хороонд хятадын нэгэн компани зам засварын ажил хийж гүйцэтгэж байх үедээ Чулуутын болон Хөлийн голын уснаас хамгаалсан даланг эвдсэнээс болж ойр орчмын 70 гаруй айл өрх усанд автаж, хүчтэй урсаж ирсэн үерийн ус 40 тоннын контэйнерийг хүртэл урсгасан байна. Иргэн М.Оюун “Хүүхэд битгий хэл том хүн байхад хэцүү нөхцөл байдал үүссэн. Манай байшин л гэхэд метр гаран усанд автчихсан. Тавилга эд хогшил ч яамай. Амьд үлдсэн нь их юм. Шөнө гэнэтхэн л байшингийн хаалга цонхоор ус ороод ирсэн. Хувцас хунар, эд хэрэгсэл ч яахав. Хамаг бичиг баримтуудаа усанд норгоод урсгачихлаа. Гал, ус шиг аюул байдаггүй юм байна. Онцгой байдлын алба хаагчид ирж ажилласан ч бүх усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрэлцээгүй. Энэ хятадын компани даланг сэтэлсэнээс болж бид өмсөх хувцаснаас өөр юу ч үгүй үлдлээ” гэсэн юм.  

Нийслэлд үерийн аюултай газар буусан 3200 айл өрх байна

  Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн онцгой байдлын газрын судалгаагаар нийслэлд үерын аюултай газар буусан 3200 айл байгаагаас 1600 айл өрх нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй харин үлдсэнд нь жил бүр шаардлага хүргүүлдэг ч юман чинээ тоодоггүй.  Нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллалаа. Нийт 14 байршлаас Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын 30 ажилтан, таван техник хэрэгсэлтэй 135 удаагийн ресс хийж 2094 тонн усыг соруулан, авто замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулсан. Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллана” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.7  ЛХАГВА  №156  (6123)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12