Дүрвэгчдэд үзүүлдэг хүмүүнлэгийн тусламжийг хойшлуулах уу

2019-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Норвегийн дүрвэгчдийн зөвлөлөөс АНУ-ын Иранд ногдуулсан хориг нь жил бүр эх оронд нь болдог үерт нэрвэгдсэний улмаас Исламын бүгд найрамдах улсад хоргодож  байгаа олон мянган афган дүрвэгчдэд өгсөн хүнд цохилт болно гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн санхүүжилт дутагдаж байгаа учраас дүрвэгчдэд туслах ажиллагааг хамгийн багадаа хоёр долоо хоногоор хойшлуулахад хүрч болзошгүй аж. АНУ Исламын бүгд найрамдах улстай 2015  онд байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс гарснаар цуцлаад байсан хоригоо сэргээсэн юм. Ингэснээр бусад  орны банкийг Ирантай наймаа хийхийг хориглосон байна. Тиймээс Норвегийн дүрвэгчдийн зөвлөл санхүүжилтгүй болсны улмаас  ойрын хугацаанд шийдвэр гаргахгүй бол энэ сарын дундуур гэхэд дүрвэгчдэд үзүүлэх тусламжийн ажиллагаагаа хойшлуулахаас өөр аргагүй болох ажээ.Мөн хүмүүнлэгийн байгууллагууд улс төрийн энэ хоригт зэвүүцэж байгаа юм. Дүрвэгчдийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Эгеланд бодит байдалд ядуучуудыг шийтгэж байгаад харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Иранд дүрвэгчдэд болон үерт хохирсон иргэдэд зориулан явуулж байгаа бидний ажлыг дэмжсэн барууны орны хандивыг шилжүүлж чадах банкийг жил хайж байна. Гэвч бид хаана ч гэсэн тоосгон хана мөргөж байна” гэж нэмж  хэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.6  МЯГМАР  №155  (6122)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06