Солонгост ажиллах иргэд гар утсаараа бүртгэлийн дугаар авч болно

2019-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэд өнөөдрөөс /2019.08.05/  бүртгэлийн дугаар олгох систем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой. Систем өнөөдөр өглөө 08:00 цагт нээгдэж, 17:00 цагт хаагдах юм. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна.
  1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг анхаарна уу.
  2. Гар утас болон компьютерээс нэвтрэх боломжтой.
  3. Өөрийн мэдээллийг буруу оруулсан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй.
  4. Системд бүртгүүлэх загвар, зөвлөмжийг холбогдох мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
  5. Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гарч ирэхэд таны оршин суугаа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүртгэл хийгдэх хаяг, огноо, цаг минут гарч ирэх тул заасан хугацаанд бүртгүүлнэ. Хоцорсон тохиолдолд дугаар хүчингүй болох тул хариуцлагатай хандана уу.
  6. Та бүртгүүлж амжаагүй бол дараа жилийн бүртгэлд хамрагдах боломжтой.
Харин цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг дүүргүүд дээр 2019 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэх аж. Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах аж. 
  1. Бүртгүүлэгч нь өөрийн биеэр ирнэ.
  2. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ.
А. Иргэний үнэмлэх ба хуулбарын хамт /үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэнэ/ Б. 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сарын дотор авахуулсан байх, фотошопоор засаагүй байх/ В. Бүртгэлийн хураамж 24 ам.доллар БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА: а.18-аас 39 настай байх (1979 оны наймдугаар сарын 7-ноос 2001 оны наймдугаар сарын 06- ны өдрийн хооронд төрсөн байх) б. Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх в. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх г. Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх д. Өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтанд орж болох хэдий ч  хоёр дахь шалгалтанд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.) е. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06