Л.Бадамдорж: Цаа буга бид хоёр аялагчдын амьд үзмэр болж байна даа

2019-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Улаанбаатараас мянган бээрийн зайд их далайд Монголын хамгийн том хөлөг онгоцыг жолоодоод 39 жил болж буй энэ эрхэмтэй уулзаагүй хүн ховор. Хөвсгөл далайг зорьж Сүхбаатар хөлөг онгоц дээр  аяласан хүн бүр онгоцны ахмадыг эчнээ танина. Сүхбаатар онгоцны капитан Л.Бадамдорж ч зуны гурван сарыг олны хөл хөгжөөн дунд өнгөрөөж дасчээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. -Сүхбаатар онгоцтой их далайд гарах болсон талаарх түүхээсээ хуучилбал? -Модоор галлаж явдаг “Сүхбаатар” онгоц байхад усан цэрэг, залуурчин, механикчаар ажилласан. Дараа нь 1985 онд хоёр дахь “Сүхбаатар” онгоц ашиглалтад ороход залуурчин, туслах капитан хийж байгаад 2001 оноос капитан болсон. Харин 2005 оноос энэ онгоцоо жолоодож байна. “Сүхбаатар” онгоц 400 морины хүчин чадалтай, 2000 тонн ачаа чирэх зориулалттай, 360 тонн жинтэй. Цагт 150-160 литр түлш шатааж явдаг. -“Сүхбаатар” онгоц нэг аялахдаа хэчнээн хүнтэй ямар хугацаанд аяладаг вэ? -Хүслийн хад хүрээд буцахдаа 30-150 хүнтэй 17 км аялаад ирнэ. Ялангуяа, наадмаар аялагчид их болно. Наадам үзээгүй 20 жил болж байна. -Олон жил далайд тээвэр хийхэд хүнд хэцүү, бэрхшээлтэй үе цөөнгүй л байсан байх даа? -Их усан дунд олон хүний амь нас хариуцах амаргүй. Өмнө нь ачаа тээвэрт шөнө явдаг байхад далай нэг шөнө үлгэрийн юм шиг байснаа нөгөө шөнө нь салхилж, давалгаална. Давалгаанд онгоц, чиргүүлүүд хажуугаараа унаж босоод, унаж босоод л байдаг байлаа. Давалгаа 11 метр өндөр босч, онгоцны гурван давхрын цонхыг цохих үе ч байлаа. -Таны хүү мөн усан онгоцны ахмадаар бэлтгэгдэж байгаа гэж сонссон? -Би Ханх сумынх. Ажил хөдөлмөрөө эндээс эхэлсэн. Хоёр хүүхэд маань ч далай дээр ажиллаж, амьдралаа авч явна. Нэг хүү маань “Сүхбаатар” онгоцны туслах капитан. Онгоцон дээр өссөн. Нөгөө хүү завиар аялал жуулчлал эрхэлдэг. Хоёулаа онц тээвэрчин. -Далайд багаа командлаад явах сайхан мөчийг уншигчидтай хуваалцаач? -Усны шувууд ирэхтэй зэрэгцээд далай руугаа гүйдэг. Зун зураг авахуулаад л далай дээр зусдаг. Хөвсгөлийн цаа буга бид хоёр л аялагчдын амьд үзмэр болдог доо. Бараг айл болгоны жаазанд бидний зураг бий байх аа. Одоо ч нас явсан үрчгэр өвгөнөөр яах вэ гээд жаахан дургүй болсон. -Өвөл болохоор та амрах уу? - Хуучин онгоц модоор ажилладаг шатахуун тээвэрлэдэг байхад өвөл, хавар ууланд мод бэлтгэдэг байлаа. Ер нь залуу насаа мод, ус хоёр дээр л үдсэн дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.5  ДАВАА  №154  (6121)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06