Армийнхан нөхөрлөлийн талбарт нэгдэж байна

2019-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Ёс заншил, хэл соёлоос эхлээд Монгол Улсыг бүхэлд нь дэлхийд сурталчлах том боломжийг “Аравт” морин цэргийн уралдаан олгож байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” 10 улсад 32 төрлөөр нэгэн зэрэг явагдаж байгаагийн нэг нь өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн “Аравт” юм. Олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд найман улсын арми нэгдэсний дотор оролцогчоор Монгол, Орос, Казахстан, Киргиз, ажиглагчаар БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве хүрэлцэн иржээ. Монгол Улсыг мориор дамжуулан дэлхийд таниулж буй энэхүү тэмцээний нээлтэд  ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй албаны хүмүүс,  Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон Батлан хамгаалахын атташе нар, оролцогч орнуудын баг тамирчид, ажиглагч байгууллагын төлөөлөл оролцлоо. Моринд хайртай монголчууд ч олноороо цугласан байв. Уралдааныг нээж ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат “Цэргийн алба хаагч бүрийн олон талт бэлтгэл сургуулилтын нэгээхэн хэсгийн үр дүнг бодитоор шалгаж, дүгнэх боломжийг “Аравт” олгож байна. “Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам” манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, олон орны Зэвсэгт хүчнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байгаа юм. Олон орны цэрэг эрсийн энх тайван эв нэгдэл, итгэлцэл, нөхөрлөлийн бэлэгдэл болсон олон улсын цэргийн наадам хүрээгээ тэллээ” гэдгийг тэмдэглэлээ. Ерөнхийлөгчийн илгээлтээр үргэлжилсэн нээлтийн үеэр “Аравт-2019” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар баг тамирчдынхаа хамт ёслолын морьт жагсаалыг үзүүллээ. Мөн үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга болон Дорнод цэргийн тойргийн Дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор зорьж ирсэн зочдын сонорыг мялаав. “Аравт”-ын тэмцээний хүрээнд монгол морьд дэлхийд эх орноо сурталчилж байна. Мөн дөрвөн орны армийнхан Төв аймгийн нутгийг дамжин гол ус, хад чулуу бүхий 130 км замыг хоёр өдөр, нэг шөнө туулах юм. Морин цэргийн уралдаан армийнхныг өрсөлдөөн тэмцээн бус нөхөрлөлийн талбарт нэгтгэж буйд цэрэг дайчид баяртай байгаа. Үүний нэг илрэл нь цэргүүд журмын нөхөртөө төрөлх хэлээрээ дуулж өгч хүндэтгэл үзүүлсэн. Мөн бэлтгэлийн үеүдэд ч хамт байрлаж нэгнээсээ суралцах зүйл их байсныг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Биеийн тамир спортын дарга, дэслэгч Т.Түмэнцэнд хэллээ. Цэргүүд зүүн аймгуудаас шилж авчирсан зүс ижил морьдоор ур чадвараа сорино. Морьдыг агтчин цэргүүд уналгад бэлтгэж уяа сойлгыг нь тааруулжээ. Энэ талаар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож “Тавдугаар сарын 20-ноос хойш “Аравт”-ын морьдыг сонгож авах, уналга эдэлгээнд дасгах, шаардлагатай эмчилгээг малын эмч нартай хамтран хийх гээд шат дараатай ажиллаж байна. Зүүн гурван аймгаас 120 адуу худалдаж авч, ангийн адуун сүргээс 60 гаруй морьд нэмсэн. Тарга тэвээрэг, хурд хүчийг нь харгалзан шигшиж, шаардлагатай 80 адууг тэмцээнд оруулахад бэлтгэж нэмэлт тэжээл өгч, уяа сойлгыг нь тааруулж байна.Мөн 30 км-ийн алсын зайн маршийн уралдааны тал хувь нь уулархаг нутгаар явах учраас түүнд нь тохируулж морьдоо тахаллаа. Эмээлийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн цоо шинэ цэрэг эмээл тохно. Холын замд явах учраас нэмэлт бэхэлгээ хийж өгсөн. Харин хазаар, ногт, бугуйл, бусад тоноглолыг монгол аргаар бэлтгэсэн” гэлээ. Олон улсад нэр хүндтэй өндөр ур чадвар шаардах энэ тэмцээнд Монгол Улсаас шилдэг офицер, ахлагчаас бүрдсэн шилдэг баг оролцож байгаагийн дотор 19 настай хоёр байлдагч багтсан нь  онцлог юм.  Тэд бол хугацаат цэргийн алба хаагчид буюу “Аравт”-ын хамгийн залуу оролцогчид болох дэд түрүүч Б.Ёндонсүрэн, байлдагч О.Дагважамц нар юм. Тэмцээнийг шударга шүүж, оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд  цэгүүдэд хяналтын камер суурилуулж, GPS суулгасан байна. Ингэснээр хиймэл дагуулаас тухайн баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах боломжтой болж байгаа юм. Мөн IP технологид суурилсан радио станцаар 130 км-ын цаанаас ч холбогдох гэнэ. Тэмцээний талаар Казахстан улсын Зэвсэгт хүчний багийн дасгалжуулагч, нэгдүгээр зэргийн түрүүч Мереке Сейсебаев “Алба хаагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж эхэлсэн. Биеийн тамирын дасгал болоод морьтой сургуулилтыг тасралтгүй явуулж, бэлтгэлээ бүрэн хангасан. Харин бидний санааг зовоосон зүйл бол Монгол Улсын цаг уурын байдал болоод цагийн зөрүү байлаа.  Казах морины амыг нь татахад давхидаг бол монгол морь булгиж байна. Манай улс “Олон улсын цэргийн наадам”-ын бүх төрөлд оролцож байгаа бөгөөд энэ жил төрөл, оролцоогоо “Аравт”-аар нэмэгдүүлж байгаадаа баяртай байна. Цаашид “Аравт”-ын үнэнч оролцогч болох сонирхолтой байгаа” гэлээ. “Аравт” уралдаан өчигдөр өглөө 06:00 цагт эхэллээ. Сугалаа ёсоор эхний гараанд Казахстаны баг тамирчид гарсан юм.  Алсын зайн маршид Казахстан, Киргизийн багууд усан саад, минжүүлсэн саад, морь сэлгэх, уналгад бэлдэх, хээрийн хоноглолт, татан гаргалт гэсэн дөрвөн цэгт үүрэг гүйцэтгэнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.5  ДАВАА  №154  (6121)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12