Төмөр замчдын наадамд Э.Оюунболд түрүүллээ

2019-08-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монгол-Оросын төмөр замчид хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоо худагтад боллоо. Баяр наадмын  хүчит бөхийн барилдаанп 128 бөх барилдсанаас Улсын аварга Э.Оюунболд долоо давж, түрүүлсэн бол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэсэн байна.   Мөн ойн хүрээнд их нас, соёолон насны морьдын уралдаан, шүхэрчдийн буулт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тэмцээн, шагайн харваа,  морин спортын үзүүлэх тоглолт, үндэсний сур харваа болсон юм. Түүнчлэн  Э.Оюунболдын аварга цолны наадам ирэх наймдугаар сард болох юм байна.  Э.Оюунболд 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар зургаа давж улсын харцага, 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан цол хүртсэн билээ. 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэр сумаас түрүү бөх тодорсон тохиолдол болсон юм. Хан Хэнтийчүүд ийнхүү 30 жилийн дараа Монгол Улсын Аваргатай болжээ. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06