Бүсчлэлтэй холбоотой заавал мэдэж байх 10 дүрэм

2019-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Улаанбаатарын замыг гурван хэсэгт хувааж бүсчлэхээр болсон. Хэдийгээр олон нийтийн олонх нь эсэргүүцэж байгаа ч энэ сард багтаан хэрэгжүүлэхээр болсныг албаныхан мэдэгдлээ. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж ажлын хэсгийнхэн тайлбар өглөө. Бүсчлэлд шилжихээр жолооч таны заавал мэдэж байх ёстой 10 дүрмийг хүргэж байна.  
- А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай. Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл. С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.

- Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хууль тогтоомжийн хүрээнд  ногдуулсан татвар, торгуулиа төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг А, В бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Улаанбаатар хотын 2300 орчим авто зогсоолыг 15000 гаруй болгож нэмэгдүүлнэ. Шинээр нэмэгдэх зогсоолын төлбөр одоо байгаа төлбөрийн хэмжээнээс нэмэгдэхгүй.

-Бүсчлэлийн асуудалд автомашины техникийн ямар нэг зөрчилгүй бол А бүс рүү нэвтэрч болно.

-Харин зогсоол нь хүртээмжтэй байхад хориглосон газарт зогсвол хуулийн хариуцлага хүлээлгэж, автомашиныг ачуулна.

-Техникийн улсын үзлэгт орсон, татвараа төлсөн наалт наалгасан байх шаардлагатай.  Жолооч хуулийн хүрээнд өөрийн үүргээ биелүүлсэн байхад А, В бүс рүү нэвтрэх наалт наалгахад ямар нэг хүндрэл учрахгүй.

-Ажлын чиг үүргийн онцлог гэвэл онцгой байдал, цагдаа, түргэн тусламж гэх мэт шуурхай албаны автомашин нэвтрэх эрхтэй.

-А бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд шалгаад давхар торгууль ноогдуулахгүй. Түүвэрлэж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөрөө хариуцлага хүлээнэ.

-Өнөөдөр нийслэлд 10-с дээш зөрчил, торгуультай нийт 63 мянган жолооч байна. Өөрөөр хэлбэл, олон дүрэм зөрчсөн торгуультай байгаа автомашин бүсчлэлийн тэмдэг заалтыг зөрчин бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд тэмдэг заалт зөрчсөн гэдгээрээ  торгууль нь нэмэгдэнэ.

-Зарим жолооч нар бүр 1.2-1.5 сая хүртэл торгуультай байна.Тиймээс Цагдаагийн байгууллагаас хэт өндөр торгуультай, торгуулиас төлөөгүй удсан жолооч нарыг шүүхээр шийдүүлнэ.
  Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06