Дэргэвэр жиргэрүү хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ

2019-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Дорнод аймгийн Хэрлэн сумын  I багийн Бунхны задгай гэх газарт тус аймгийн иргэн  Ж ховор  эмийн ургамал  дэргэвэр жиргэрүүг  хууль бусаар  бэлтгэн  хадгалж байсныг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ.  Түүнээс   1259 кг дэргэвэр жиргэрүүг хурааж авсан байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1 , Байгаль орчин аялал жуулчлалын сайдын  2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн  А/43 дугаар тушаал, Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот тушаалыг тус тус  зөрчжээ. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын  2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн  А/43 дугаар тушаалаар “Дэргэвэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосон”  юм. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол  5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл  1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай. Мөн Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот тушаалаар  “...тухайн ховор ургамлын эко эдийн засгийн үнэлгээ нь нэг кг тутамд 50.000 төгрөг , үүнийг  тав дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний мөнгөөр нөхөн төлүүлнэ” гэж заажээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06