Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ослоор нас барсан хүний тоо...

2019-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээгээр ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн даваагаас пүрэв гаригийн хооронд (07.29-08.01) нийт 965 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 637 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 22 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  хоёр, орон нутагт нэг хүн амь насаа алджээ. Мөн зам тээврийн ослын улмаас 6 хүүхэд бэртэж гэмтсэн бөгөөд тав нь явган зорчигч, нэг нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцсон байна. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан таван хүүхдийн хоёр нь эцэг эхийн хамт гарц, гарамтай газраар замын хөдөлгөөнд оролцож байсан бол гурван хүүхэд нь ганцаараа гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртсөн байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн долоо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцжээ.  Үүний гурав нь жолооч, дөрөв нь явган зорчигч байсан байна. Өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 32.7, зам тээврийн ослын улмаас нас барсан  хүний тоо 50 хувиар өссөж,  гэмтсэн хүний тоо 45 хувиар  буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол, хэрэг нэмэгдэж байгаа  тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас уриаллаа. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06