Хуванцраас татгалзаж байгаль, эх дэлхийдээ ээлтэй амьдаръя

2019-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.ТҮМЭНДАРЬ Өдөр ирэх тусам бидний ахуйн хэрэглээ ихэсч, амьдарч буй эх дэлхийгээ бохирдуулсаар байна. Хуванцраар хийгдсэн эд зүйлс байгальд амархан задардаггүй бөгөөд задрахад хэдэн зуун жил шаардагддаг. Олон аюултай химийн бодис, хий ялгарч, байгаль орчинд шингэн маш олон амьд биет үхэж үрэгдэж байна. Жилд 100000 гаруй далайн амьтан устан үгүй болж байна гэвэл та итгэх үү. 2016 оны судалгаагаар долоон тэрбум хүн 320 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг гэсэн статистик гарсан. “Энэ тоо 2034 он гэхэд хоёр дахин нэмэгдэх болно” хэмээн судлаачид дурдсан. Хөрсний бохирдол бий болж нөхөн сэргээгдэх боломж ч багасч байна. Филиппиний нэгэн сүлжээ кафены менежер өөрийнхөө борлуулж байгаа бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй байлгахын тулд нэгэн санаа бодож олжээ. Хуванцар соруул нь хуванцар хаягдлын ихэнх хувийг эзэлдэггүй боловч тодорхой хэмжээний хувийг эзэлж байдаг. Америкчууд гэхэд өдөр бүр 500 сая хуванцар соруул хэрэглэдэг бөгөөд үүний 8.3 тэрбум нь далайн эрэг дээр хэрэглэгдэж байдаг аж. Жижигхэн хуванцруудыг ч байгаль задлах чадваргүй гэдгийг мартаж болохгүй. Тэрээр өмнө нь байгальд ээлтэй байлгахын тулд цаасан соруул ашиглаж эхэлсэн ч үйлчлүүлэгчдэд таалагдаагүй байна. Иймд тэрээр наргил модны навч ороож соруул хийх аргыг аялж байх хугацаандаа олж нээжээ. Байгальд сөрөг нөлөөгүй энэхүү шинэ арга үйлчлүүлэгчдэд нь хүртэл таалагдаж сошиал ертөнцөөр уриалга хийжээ. Кафен менежер бусад газруудыг аль болох хуванцраас татгалзаасай хэмээн өөрийнхөө нэг минутад хийдэг соруулаа сурталчилжээ. Манай улсад энэ жилээс эхлэн Caffe Bene-ын нэг салбар хуванцар тагтай нэг удаагийн савнаас татгалзаж үйлчлүүлэгчийн авчирсан саванд кофе хийж явуулдаг болжээ. Дэлхийн улс орнууд хуванцраас татгалзах олон арга хэмжээ авч байгаа боловч иргэд энэ талаар мэдлэг хомс улмаас өнөөдрийг хүрсэн. Тиймээс хуванцар савтай зүйлсээс аль болох татгалзахыг уриалж байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06