Онцлох сурвалжлага: Даавууны өөдсөөр гоёмсог цамц урлажээ

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Хуучин хувцас, даавуу, торгоны өөдсийг бид хэрэггүй гээд шууд хаядаг. Гэтэл ашиглахаа больсон хувцас, даавууны өөдөс ашиглан гоёмсог дэр, хөнжил, бэлэг дурсгалын зүйл урладаг зүймэл урлал манай улсад хөгжөөд 15 жил болжээ.   Ийн Монгол, Турк, Австрали, Япон, Энэтхэг, Америк гэсэн найман орны хамтарсан гурав дахь удаагийн “Зүймэл даавуун урлалын олон улсын үзэсгэлэн”-гийн нээлт  өнөөдөр Улсын их дэлгүүрт боллоо. “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийн захирал Ц.Сэлэнгэ “Манай төв байгуулагдаад 15 жил болж байна. Нийгмийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэн сургалт явуулах, гэрээр ажил олгон өрхийн орлогыг дэмждэг. Мөн торго даавууны өөдөс ашиглан Монгол хэв маягтай бүтээгдэхүүн урлаж, хаягдалгүй эко амьдралын хэв маягийг бий болгохын төлөө ажиллаж байна. Уламжлалт өв соёлоо таниулан хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсын зүймэл урлалыг Монгол Улсад таниулах зорилготойгоор энэ олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж байна” гэлээ. Үзэсгэлэнд зүймэл даавуун урлалаар хийсэн дэр, хөнжил, цүнх, бэлэг дурсгалын 100 гаруй бүтээлийг тавьжээ. Туркийн Элчин сайд М.Ахмет Язал “Бид Монголын зүймэл даавуун урлалын төвийг дэмжиж сүүлийн гурван жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Энэ байгууллага бага, дунд орлоготой эмэгтэйчүүдийг оёдлын дадал олгох сургалтад хамруулж оёдлын мэргэшил эзэмшүүлэх,  санхүүгийн эх үүсвэр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм. Монголын зүймэл даавуун урлалын төв нь сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдийн зүймэл даавуу, хуучин хувцас эдлэлийн бүтээгдэхүүн ашиглан урласан бүтээлийн орлогоор оёдлын сургалтаа зохион байгуулдаг. Энэ жил бид Элчин сайдынхаа  яаманд хэд хэдэн удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Харин энэ удаагийнх олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй болж байна” гэсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлийн орлогыг хөдөө орон нутгийн бага, дунд орлоготой эмэгтэйчүүдэд оёдлын дадал олгох курс хичээллүүлэхэд зарцуулах аж. Мөн Турк, АНУ, Австрали эмэгтэйчүүдийн сэтгэл гарган урласан хөдөө орон нутгийн шинэ төрсөн нярай хүүхдүүдэд бэлэглэх гоёмсог 160 орчим өлгийг дэлгэсэн байв. Зүймэл даавуун урлалын төвд хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, тэтгэвэрт гарсан гэх мэт зорилтот бүлгийн эмэгтэйчүүд суралцдаг аж. Хүмүүсийн ашиглахаа больсон даавуу, торгоны өөдсийг ашиглан дахин бүтээл хийдэг учраас зүймэл даавуун урлал нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг юм. Үзэсгэлэнд “Жалам хар” бүтээлээрээ оролцож буй  58 настай урлаач Д.Эрээмаадий “Би инженерийн эдийн засагч мэргэжилтэй. Өнгөрсөн  онд тэтгэвэртээ гарснаас хойш энэ төвд орж зүймэл даавуун урлалаар бүтээл хийж эхэлсэн. Японы зүймэл даавуун урлалаар яаж бүтээл хийх вэ гэсэн сэтгүүлийг уншиж байгаад шугам зураг, график, нарийн тоо тооцоолол бүхий технологийг ашиглаж хийсэн “Жалам хар” бүтээлээ энэ үзэсгэлэнд тавьсан. Нэг бүтээл урлахдаа нарийн тоо боддог учраас зүймэл урлалаар бүтээл хийснээр ахмад хүмүүсийн ой санамж сайжирч, мартахаа больдог“ гэсэн юм. Бид өнгө алагласан торго, даавуугаар хийсэн олон төрлийн гоёмсог бүтээлтэй танилцлаа. Турк улсын урлаачдын нэхсэн хүүхдийн цамц, майк, Туркийн азын тэмдэг гэсэн бүтээлийг дэлгэжээ. Туркчууд даавууны өөдөс ашиглан геометрийн дүрс эвлүүлэн зүйж төрөл бүрийн бүтээлэг хийдэг. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг аж. Туркэд зүймэл урлал нь зөвхөн бүтээлэг зүйж оёхоор хязгаарлагдахгүй. Эмэгтэйчүүдийн дунд урлаг болтлоо хөгжиж, бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн АНУ-ын урлаачдын бүтээл тайлбар, зураг, илэрхийлж байгаа санаа, өнгө үзэмжээрээ нүд булааж байлаа. АНУ-д зүймэл урлалын дийлэнх бүтээлийг гар урлалд чадварлаг гэдгээ харуулахын тулд дээд давхаргын эмэгтэйчүүд урладаг юм байна. АНУ-ын урлаач Барб Петерсоны “Дуулж буй галт шувуу” хэмээх бүтээл содон байв. Тэрээр “Би энэ бүтээлээрээ нөхрөө тэнгэрт хальсны дараах шинэ амьдралаа илэрхийлсэн” гэсэн тайлбар бичжээ. Нэгтгэсэн зээгт наамал хэсгүүдийг машинаар оёж зүйсэн юм байна. Үүнээс гадна Япон, Орос, Энэтхэг орны соёл, уламжлал шингэсэн гоёмсог хувцас хэрэглэл, өлгий, гоёл чимэглэлийн чамин зүйлсийг энэ үзэсгэлэнгээс сонирхоорой. Үзэсгэлэн 3-ныг дуустал үргэлжлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06