Морин цэргийн уралдааныг 24 цаг хиймэл дагуулаар хянана

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаа манай улсад зохион байгуулагдаж байна. Таван улс оролцсон энэхүү уралдаан энэ сарын 3-ны бямба гаригт эхлэх юм. Тэгвэл “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн уралдааны холбоо, хяналтыг тасралтгүй, чанартай явуулахын шинэ санаачлага дэвшүүлжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулагч орнуудад гурван шаардлага тавьсан байна. Нэгдүгээрт, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг хангаж, дэмжлэг үзүүлэх. Үүнд шүүгчид болон үзэгчид тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр шууд харж байх ёстой бөгөөд энэ нь ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд асуудлыг нэг тийш нь шийдэхэд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөх. Гуравдугаарт, тамирчдын аюулгүй байдлыг хангах гэсэн гурван шаардлага тавьжээ. Тэгвэл манай цэргийн холбооныхон дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байна. Тэр дунд тамирчдын аюулгүй байдлыг хангах, хаана явааг нь хянах хүрээнд баг бүрт GPS суулгах юм. Ингэснээр хиймэл дагуулаас тухайн баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах боломжтой болж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06