Ажлаа хугацаандаа дуусгаагүй компаниудтай хамтарч ажиллахгүй

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хотын удирдлагууд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа. Төв гүүрэн гарцын үндсэн ажил  90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад үндсэн гүүрийнхээ хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа аж. Энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилжээ. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа. Тэрээр “Бороо ороод цаг алдаад байна гэсэн шалтаг хэлчихээд цаг агаарын ямар ч саадгүй байхад гүүрийн хойд хэсэгт ямар ч ажил хийгдээгүй, нэг ч ажилтан алга байна. Энэ ажил бол гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энд сайн дурын нэг ч юм байхгүй. Бид та бүхнээс хариуцлага, чанар, алдаа дутагдалгүй ажлыг шаардаж байгаа. Хүн хүчээ нэмж шөнийн ээлжээр ажиллах хэрэгтэй. Танай ажил өглөө 06:00 цагт эхэлдэг гэж байгаа боловч 06:40 гэхэд ажилчид чинь талбайдаа гарч байна. Нийслэлийнхэний хувьд 30 минут байтугай нэг минут ч үнэ цэнтэй. Үүнийг хотын түгжрэлээс та бүхэн харж байгаа байх. Хугацаандаа энэ ажлыг дуусгаад, үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээ. Нээж чадахгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно. Гэрээнд заасны дагуу алданги тооцно. Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй бол Улаанбаатар хотын нэг ч бүтээн байгуулалтын ажилд оролцуулахгүй” гэлээ. Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06