С.Саруулжаргал: Гутал нэхэж эхэлсэн

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Бидний нөхөрлөл” олон улсын гар урлал, уран зургийн уралдаанаас манай улсын зургаан сурагч шагнал авчээ. Энэ уралдааны гар урлалын төрөлд III байр эзэлсэн 53 дугаар сургуулийн VI ангийн сурагч С.Саруулжаргалтай ярилцлаа. Тэрээр даруулга, бугуйвч урлахаас гадна гутал нэхэж, зураг зурж, таеквондогоор хичээллэдэг юм байна. -“Бидний нөхөрлөл” олон улсын уралдаанаас шагнал авсанд баяр хүргэе. Хүүхэлдэйгээр оролцсон гэсэн үү? -Хөх хотын Үндэсний туршилтын сургууль, Өвөрмонголын гадаадтай харилцах нийгэмлэгээс найм дахь жилдээ зохион байгуулсан “Бидний нөхөрлөл” олон улсын гар урлал, уран зургийн уралдаанд  оролцож III байр эзэлсэндээ баяртай байна. Энэ уралдаанд гэнэт л оръё гэж шийдээд хүүхэлдэй хийсэн. Торго, даавуу, шүр, сувд ашигласан. Нүд, амыг нь гуашаар зурсан. Анх хятад хүүхэлдэй хийе гэж бодож байснаа Монгол загварынх болгосон. Уралдаанд зориулж хийсэн хүүхэлдэйнээс гадна өмнө нь хийж байсан зургаан хүүхэлдэй надад байгаа. -Хүүхэлдэйг яаж хийж сурсан юм бэ? -Манай ээж олон төрлийн зүйл урлах дуртай. Би ээжийгээ дуурайгаад шүр, сувдаар гоёл чимэглэлийн хайрцаг, толгойн шүрэн гоёл гэсэн гар урлалын бүтээл хийдэг болсон. Тэгээд Хүүхдийн урлан бүтээх төвийн гар урлалын ангид 2017 онд орсон. -Өөртөө зориулж ямар нэгэн зүйл урлаж байсан уу? -Толгойн шүрэн гоёл, хүзүүний зүүлт, бугуйвч, даруулга, ээжтэйгээ хамтарч үсний боолт хийж байсан. Энэ хавраас гутал нэхсэн. Ээжийн дүүгийн эхнэр Х.Оюунсувд эгч анх гутал нэхээд ээж бид хоёрт зааж өгсөн юм. Одоогоор өөртөө болон дүү нартаа гээд дөрвөн гутал нэхсэн байгаа. Ойр зуурын хэрэглээний зүйлээ өөрөө урлах их сайхан санагддаг. Хүүхэд багаасаа өөрийн гараар ямар нэг зүйл хийгээд сурчихвал том болоод бидний ирээдүйд хэрэгтэй. Өөрийнхөө дуртай зүйлийг хийхдээ би аз жаргалтай байдаг. -Том болоод ямар мэргэжилтэй болох вэ? -Загвар зохион бүтээгч болно. Бусдад хувцас урлаж өгөх гоё санагддаг. Мөн англи, хятад хэлтэй байвал цаашдын амьдралд минь хэрэгтэй. Тиймээс хэлийг давхар эзэмшинэ. Би англи хэлний хичээлдээ дуртай. I ангиа хятадад төгсөөд II ангиасаа Монголдоо ирсэн. Бас зуны амралтаараа Хятадад очиж хотуудаар нь аяладаг. Тиймээс соёлтой нь илүү их танилцахыг хүсдэг учраас хэл сурмаар байна. -Гар урлалаас өөр зүйл сонирхдог уу? -Би зураг зурдаг. Анх бэлтгэл бүлэгт байхдаа тэнгэрт нисч буй шувууд, ан амьтад хажууд нь өөрийгөө морь хөтөлж байгаагаар зурж байсан. Саяхан “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” уран зургийн уралдаанд оролцож тусгай байр эзэлсэн. Зургаараа эх дэлхий, ан амьтдаа хайрлахыг илэрхийлэхээс гадна Хятадын өв уламжлалыг зурсан. Чөлөөт цагаараа үлгэрийн болон уран зохиолын ном уншдаг. Энэ жилээс таеквондогоор хичээллэж эхэлсэн. Өмнө нь таеквондогийн дугуйланд явъя гэж боддог байсан. Гэхдээ урлан бүтээх төвдөө сурч байсан учраас хичээлийнхээ хажуугаар хоёр дугуйланд явах хэцүү, хэт их ачаалалтай байсан. Тэгээд гар урлалын дугуйлангаа амрахаар таеквондогоороо хичээллэсэн. Таеквондогоор хичээллээд амжилт олохгүй ч биеэ хамгаалж сурахаас эхлээд олон зүйлийг сурна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.1  ПҮРЭВ  №152  (6119)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06