Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үзлэгт хамрууллаа

2019-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.ТҮМЭНДАРЬ Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхэнд тулгамддаг хамгийн том асуудал нь сэтгэцийн болон нөхөн үржихүйн асуудал байдаг. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхэнд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байдаггүй. Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд тусгай хэрэгцээт өсвөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөгийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний эцэг эх, асран хамгаалагч нар хүрэлцэн ирж мэдээлэл авч үзлэгт хамрагдлаа. Бүх үзлэгээ нэгдүгээр давхартаа шилжүүлэн эцэг эх, өсвөр үеийнхнийг тусад нь хувааж үзлэгт хамруулж байв. Тус дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй мянга орчим хүүхэд байдаг. Ганц энэ өдөрлөгөөр зогсохгүй цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдаг сургуулиуд дээр хүрч ажиллах болно хэмээн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул ярьж байна. Мөн тэрээр “Хүүхдийн эмнэлэг гэхээр л хүүхэд уйлсан газар байх ёсгүй. Хүүхдэд ямар бэрхшээл, зовиур байна түүнийг нь эмчлээд аль болох хүүхэд инээж, аз жаргалтай байгаасай хэмээн манай төвөөс зорьж ажилладаг. Шат, довжоогоо зориулалтын болгож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш хүндрэлтэй байдаг. Нийгэмтэй харьцаж энгийн хүүхэд шиг өсч торнихыг хүсдэг ч хаалганы цаана өсдөг. Тиймээс өсвөр үеийн эмч нар маань сэтгэл зүйн зөвлөгөө өгч тусламж үзүүлнэ. Манай дүүрэг энэ чиглэлээр мэргэшсэн эмч олонтой. Өсвөр үеийн эмч гэдэг нь мэргэшсэн, нууцыг сайн хадгалдаг, хүүхдийн зовлонг ойлгож мэдэрдэг тийм мэргэжилтэн юм. Зөвхөн хүүхэд гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр, амралтын өдөр харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна” гэсэн юм. Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд зуны цагаар ачаалал бага байгаа тул 0-5 насны хүүхдийн чийрэгжүүлэлт болон өсвөр үеийн хүүхдүүд рүү чиглэсэн ажлыг хийж байгаа ажээ. Өдөрлөгийн үеэр хүмүүсийн сэтгэгдлийг сонирхлоо.  

Баянзүрх дүүргийн XXVIII хорооны иргэн Ө.Оюунчимэг: Эмч нарт дохионы хэл зааж өгөх хэрэгтэй байна

  -Манай хүүхэд есөн настай сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуульд сурдаг. Хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр эмч нартай ойлголцохгүй асуудал их үүсдэг учраас байнга асран хамгаалагчтай явна. Бид өнөөдөр шүдээ үзүүлэхээр ирсэн. Цаашид эмч нарт дохионы хэл зааж өгөх хэрэгтэй. 29 дүгээр сургуульд хөгжлийн бэрхшээлтэй арван хүүхэд сурдаг. Сургуулиуд дээр хүрч ирээд үзлэг хийж байх нь чухал. Цаашид энэ талаар сайн бодолцож ажиллаасай гэж хүсэх байна.  

Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийнхнийг хариуцсан нийгмийн ажилтан М.Жаргалмаа: Өсвөр насныхныг эрүүл зөв ойлголттой болгож өсгөх хэрэгтэй

  -Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насныхныг багаас нь эрүүл зөв ойлголттой болгож өсгөж хүмүү­жүүлэх хэрэгтэй. Бэлгийн бойжилт, нөхөн үржихүй, шилжилтийн насны онцлог, сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө авах шаардлага тулгардаг. Тэр болгоноо гэрийнхэндээ хэлдэггүй найзууддаа хэлдэг. Тиймээс энэ талаар зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нь манай эмнэлгийн нэг зорилго юм. Манай төвд өсвөр насныханд үйлчилгээ үзүүлэх гурван эмч бий. Өсвөр насныхан эмзэг байдаг учраас аль болох сэтгэл эмзэглэх асуудалгүй байгаасай хэмээн аюулгүй орчинд байлгана. Энэ үйл ажиллагааг өсвөр насныхнаас гадна хөгжлийн бэрх­шээлтай иргэдэд ч бас тусламж үйл­чил­гээг ажлын бус цагаар хүргэхээр зорьж байна. Нийгэм сэтгэл зүйн асуудал тулгарлаа гэхэд манай улсын эмнэлгүүд хүн ихтэй, үзүүлэх боломж байхгүй гэсэн ойлголттой байж бо­лохгүй. Аль болох бүтэх талаас нь хараасай.  

“Түгээмэл хөгжил төв” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр: Ямар ч бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах эмчилгээ чухал

  -Өнөөдөр эрүүл мэндийн боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгч байгаад баяртай байна. Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагыг төлөөлж ирсэн. Энэ өдөрлөгт оролцож  байгаа хүүхэд, тэдний гэр бүл, эцэг эх, асран хамгаалагч нарт нь чиглэсэн мэдээлэл, өнөөгийн нөхцөлд ямар хууль эрх зүйн боломж бий болж байгаа талаар мэдээлэл өгөхөөр ирсэн. Манай байгууллагын хувь хүүхдийн хэд хэдэн чухал асуудал байдаг. Үүний нэг нь хүүхдийн сэргээн засах эмчилгээ. Ямар ч бэрхшээлтэй хүүхдийн хувьд сэргээн засалтыг багаас нь зөв оновчтой хийж чадвал хүүхэд маань бие даан амьдрах, нийгэмд оролцох боломж тэр хэрээр бий болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ талаар зөвлөгөө дутмаг байдаг. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв өсвөр үе, залууст ээлтэй клиниктэй бөгөөд дүүрэг, харъяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.1  ПҮРЭВ  №152  (6119)
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

1 цаг 45 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04