С.САРУУЛ
Xонконг дахь ерөнхий консулын газраас тус улсад амьдарч байгаа Монголчуудад сэрэмжлүүлж байна. Консулаас гаргасан өнөөдрийн /2019.07.31/ мэдээллээр “Випха” тайфун шуурга Хонконгийг урд зүгт ойртож байна. Хонконгийн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс наймдугаар зэргийн түгшүүр зарлажээ. Тиймээс Хонконгт оршин суугаа монгол иргэд анхаарал, сонор сэрэмжтэй байхыг тус Ерөнхий Консулын газраас зөвлөж байна.
Эх сурвалж: www.polit.mn