Боксчин Э.Цэндбаатар гэж хэн бэ

2019-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Тайландын нийслэл Бангкок хотноо сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай гурван тамирчин амжилттай оролцсоны нэг нь “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-ийн жинд алтан медаль хүртэв. Түүний талаарх сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 1.1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Тэрээр 23 настай бөгөөд 163 см өндөр, 60 кг жинтэй 2.10 настайдаа “Бээжин-2008” олимпийн наадмын үеэр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбын тулалдахыг хараад бокс тоглох хүсэл төрсөн. 3.Ингээд тэрээр Б.Энхтайван багшийн “Баянгол” секцэнд бүртгүүлсэн байдаг. 4.Одоо хүмүүс түүнээс “Бокс тоглох амархан байна уу?” гэж асуухад: Яалаа гэж, тэгэхэд чинь “бацаан” байсан юм чинь гэж хариулдаг. 5.Тэр заримдаа гудамжинд явж байхдаа “Би чадна” гэж хашгирч, өөрийгөө зоригжуулдаг. 6.Боксоор хичээллэснээр дүрсгүйтэхээ больж, томоожсон 7.2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүр­тэхэд Б.Энхтайван багш нь түүнд аз дагуулдаг малгай бэлэглэжээ. Учир нь тэмцээн дуусч тамирчдын хүлээн авалт болоход Фи­липпиний алдартай дуучин бүсгүй түүнийг бүжгэнд урьж билээ. Гадны тамирчид “малгайгаа зарах уу, нэг бол солилцох уу” гэж асуудаг юм. Нэг нөхөр бүр 100 ам.долларын санал тавьсан. Би тэгэх бүрт нь татгалзсан хариу өгдөг. Тэмцээн уралдаанд оролцох бүртээ малгайгаа авч явдаг юм гэж ярьсан байдаг. 8.Мэр­гэж­­­лийн боксын бээлийний зузаан нь сонирхогчдынхоос нимгэн бай­даг болохоор хүнд цохилт гарах магадлал нь илүү байдаг. Багадаа хамаагүй амраар төсөөлдөг байж гэж тэрээр хэлдэг.

Онцлох амжилтууд:

2016 онд “Рио”-ийн олимпийн шагналт V  байрт  шалгарсан. 2016  оны “Химийн цом”-ын алт, Чехийн олон улсын  “Гранпри” наадмаас  алтан медаль хүртсэн6 2018 оны “Улаанбаатарын цом” тэмцээнд түрүүлж, ААШТ-д оролцох эрхээ авч, улмаар тус тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2019 оны дөрөвдүгээр сард зохиогдсон Азийн сонирхогчдын боксын ААШТ-ээс алтан медаль  тус хүртсэн. Өдгөө тэрээр  Японы нийслэл Токио хотноо зохиогдох 2020 оны олимпийн наадамд  оролцохоор бэлтгэлээ базааж байна.Харин үүний ддараа мэргэжлийн бокст хүч үзэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл Монголын  боксын ертөнцөд яригдаж байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06