Олны анхаарал татсан хэргүүдийн талаарх АТГ-ын тайлбар

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Т.Баярхүү өнөөдөр /07.30/ олны анхаарал татсан авлигын гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.  Түүний мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе. -Төрийн алба хаагчдын авлига авсан бичлэг олон нийтэд ил болсон.  Энэ талаар -АТГ-аас тодорхой хэмжээнд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалтууд, зөвлөмж, чиглэлүүдийг  өгөхөөс эхлээд олон арга хэмжээг авч ажиллаж байгаа. Өчигдөр дэлгэсэн МХЕГ, АТҮТ-ийн дарга нартай холбоотой бичлэгийн талаар хэлэхэд тэдгээр хувь хүн рүү чиглэсэн ажил байгаагүй. Энэ хоёр хэргийг л онцлоод байгаа асуудал биш, зөвхөн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг олон нийтэд дэлгэсэн. Цаг хугацааны хувьд 2017, 2018 оны бичлэг байгаа. Улстөржсөн асуудал байхгүй. Хамгийн чухал нь авлигын нөхцөл байдал ийм хэмжээнд явагдаж байна гэдгийг л харуулсан. Манай байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, тус байгууллагад итгэх иргэдийн итгэлийг алдуулаад байгаа. Авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүс АТГ-ын талаар буруу ташаа мэдээллийг их түгээдэг. Тиймээс бидний нэр хүндийг хугалж байгаа хүмүүсийн үйлдлийг ийм баримтаар нотолж илрүүлсэн шүү гэдгийг харуулахын тулд аргаа барахдаа л ингэлээ. Түүнээс биш хоёр хүний асуудлыг фокуслаад онцлоод байгаа юм биш. Ингэж  нотолж, баримтжуулж хийсэн ажлыг илт буруушааж, өөрсдийгөө улс төрийн хэргийн золиос болсон гэхгүй байх. -“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг, УЕП асан Д.Дорлигжав нарт холбогдох хэргийн тухай -Манай байгууллага дээр шалгагдаж байгаа хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн асуудал байхгүй. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан бол бид тухайн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй болно гэсэн үг. Жастын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэртэй хуурамч гэрээ байгуулсан, байгуулаагүй гэх хэргийг манайхаас мөрдөн шалгах арга хэмжээ явуулаад прокурорт шилжүүлсэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс буцаасан гэсэн мэдээлэл өчигдөр надад ирсэн. Энэ бол нэмэлт шалгалт хийх шаардлагатай буцаагаад хариу өгөх байх. Энэ хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа. Гэх мэтчилэн хэргүүд тодорхой хэмжээний цаг хугацаатайгаар шийдэгдэнэ. Нэг хэрэг гаргаж ирэхээр нөгөө хэргийг шийдсэнгүй гэж барьцдаг зангаасаа татгалзмаар байна. -Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан  Д.Сугарын хэргийн тухай -Хувь хүний нэр зааж хэлэх мэдээлэл надад байхгүй байна. Тэр хүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргээд хэлж болох байх. -Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шалгагдаж буй шүүгч нарын тухай -Салхитын мөнгөний орд газрын лицензийг шилжүүлэхтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хилийн хориотой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шүүхээс асуух нь дээр байх. Тэр хүнийг авчрах асуудал тавигдсан. Одоохондоо шалгагдаж байгаа хүн шүү дээ. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байна гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12