Андрей Кухарук: Монгол Улсад авлига газар авсан байна

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын авлигын орчинд судалгаа хийж, тайлан, зөвлөмж гаргасан байна. Гишүүн орнуудын авлигын эсрэг шинэтгэлийн арга хэмжээнд харилцан үнэлгээ хийх замаар дэмжлэг үзүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон бусад олон улсын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, оролцогч улсуудын холбогдох зөвлөмжийн хэрэгжилтэд мониторинг хийдэг аж. Монгол Улсын хувьд 2013 онд Авлигын эсрэг сүлжээнд элсэн орсноос хойш Истанбулын Авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөний хяналт, үнэлгээнд хамрагдаж эхэлжээ. Энэ удаагийн тайлангаар авлигын эсрэг бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтээс гадна улс төрийн намын санхүүжилтийн асуудалд илүү анхаарал хандуулжээ. Улс төрийн намын санхүүжилтэд гарч болзошгүй дээд түвшний авлигын эрсдэлийг шийдвэрлэх талаар багц зөвлөмж бүхий дэлгэрэнгүй судалгааг тайланд оруулсан байна. Өнгөрсөн 2018 оноос эхэлсэн судалгааны хүрээнд Авлигын эсрэг бодлогын орчин, Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал, Авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй байдал, Улс төрийн намын санхүүжилт гэсэн дөрвөн гол чиглэлд анхаарал хандуулсан байна. Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Андрей Кухарук “Монгол Улсад том хэмжээний авлига газар авсан байна. Энэ нь манай улсад томоохон асуудал болно. Улс төрийн өндөр албан тушаалтанд хамаарах шударга байдал, ёсзүйн горим журмыг мөрдүүлэх чиглэлээр дорвитой ажиллаагүй гэсэн дүгнэлтийг хийснээ хэллээ. Тиймээс Монгол Улс энэ чиглэлээр том хэмжээний реформ хийх мөн авлигыг мэдээлэгч буюу “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрхзүйн орчин бүрдээгүй байна. Иймээс энэ чиглэлээр эрхзүйн цоо шинэ, цогц орчныг бүрдүүлэх шаардлагатай. Бид өмнөх 2015 оны хяналт, шинжилгээгээр өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хэрэгжилт тааруу үнэлэгдсэн. 19 зөвлөмж өгснөөс тав нь хэрэгжээгүй, 12 зөвлөмжийг хэсэгчлэн хэрэгжүүлсэн, зөвхөн нэг зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэй байна. Энэ дөрөв дэх удаагийн хяналтаар 29 зөвлөмж өгч байгаа, 27 нь шинэ, хоёр нь өмнөх хяналт шинжилгээний зөвлөмж юм. Энэ чиглэлээр олигтой ажил хийгдээгүй учраас дахин зөвлөмжөө өгч байна.” гэсэн юм. Мөн төрийн үйлчилгээг ил тод цахим хэлбэрт оруулах тал дээр Авлигатай тэмцэх газар санаачилагатай ажиллаж байгаа нь сайшаалтай. Авлигатай тэмцэх газрын ажлын үр дүн сайжирч байгаахэдий ч  тус газрын өдөр тутмын үйл ажиллагаанд янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг цохон тэмдэглэхээс аргагүй байна. Тухайлбал, нөлөө бүхий бүлэглэл, хүчнүүдээс үүдэлтэй улс төрийн дарамт шахалт, төрийн байгууллагуудын зүгээс тус байгууллагад шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй байна гэдгийг онцолж байлаа. Мөн манай улсад албан тушаалтны халдашгүй байдал, хөөн хэлэлцэх хугацаа, төрийн албаныханы шударга бус байдал, шүүх байгууллагын шударга бус байдал нь авлигыг өөхшүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06