Өнөөдрийн зочин: С.Оюунцоож: Автобусанд маань шинэ хүн мэндэлж байлаа

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дарьсүрэн Энэ удаа “Тэнүүн-Огоо” компанийн жолооч С.Оюунцоожтой ярилцлаа.  Тэрээр өнөөдрийн /07.30/ “Шар хад- III-IV хороолол” чиглэлд үйлчилж байна. -С.Оюунцоож эгч ээ, та өнөөдөр хэдэн цагаас ажилдаа гарсан бэ? -Өнөөдөр өглөөний  ээлжинд таарсан.  05.30 цагт  хөдөлсөн.  Энэ чиглэлд хүмүүстээ үйлчлээд л явж байна. Би “Тэнүүн-Огоо” компанид 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Анх кондуктор хийж байгаад 2012 оноос жолоочоор ажиллаж эхэлсэн. Хань минь бас жолооч. -Тийм үү. Та нөхөртэйгээ  автобусанд танилцсан уу? -Бид өмнө нь бие биеэ мэддэг байсан.  Хот хооронд “Эксел” автомашинаар тус тусдаа хүн тээвэрлэдэг байлаа. Удалгүй манай хүн автобус баазад жолоочоор орж, араас нь би дагасан даа. 2017 он хүртэл хамт ажиллаж байгаад, нөхөр маань хүнд даацын тээвэр хийхээр уурхай руу явсан.  Одоо тэнд ажиллаж байна. -Автобусны эмэгтэй жолооч гэхээр хүмүүс гайхдаг үе байсан.  Одоо ч өөр болсон л доо.  Гэхдээ таныг анх автобус жолоодож байхад хүмүүс яаж хандаж байв? -Би уг нь ШУТИС-д инженерчлэл технологийн ангид суралцаж төгссөн.  Энэ үед ханьтайгаа танилцаж, улмаар анхны хүүгээ төрүүлсэн. Үүний дараа 2010 онд аавынхаа жолооддог автобусанд кондуктороор ажилд орж байлаа. Манай аав бас жолооч л доо. Аав маань “Тэнүүн-Огоо”-д ажиллаж байгсан.  Намайг анх зорчигчид маань эмэгтэй гэж мэдэхгүй, ах аа ах аа л гэдэг байсан.  Тэгээд харчихаад их гайхна.  Сүүлийн үед харин тийм хандлага байхгүй болсон доо. -Нийтийн тээвэр хэл амтай салбар л даа. Гэхдээ тааламжгүй гэхээс илүү дурсамжтай, сайхан зүйлээс  хуваалцахгүй юу? -Иргэдэд муулуулж, чичлүүлдэг үе байдаг ч энэ ажил минь их сайхан. Зорчигчдыг хүссэн газарт нь түргэн шуурхай хүргэж өгөхийг зорилгоо болгож байна.  Ганц би биш, бүгдээрээ. Дурсамжтай гэвэл яриад дуусахгүй дээ.  Нэг удаа автобусанд маань шинэ хүн мэндэлж билээ. 2013 он санагдаж байна.   “Таван шар –Ургах наран хороолол” чиглэлд жирэмсэн эмэгтэй суусан.  Гэтэл  Баянзүрхийн товчооны ойролцоо явж байтал өвдөлт өгөх шиг болоод, би түргэн тусламж дуудсан.  Гэсэн хэдий ч хол замд, түгжрэлтэй байсан учраас удсан. Хугацаа алдаж болохгүй учраас байж болох бүх аргаа хэрэглэж, хамгийн сүүлд ажлынхаа хувцсаар эх барьж авсан даа. Энэ мэт сайхан дурсамж олон. Бага насны хүүхдүүд ганцаараа төөрч, түүнийг аав ээжид нь хүлээлгэж өгөх гээд л... - Одоо хэдэн ээлжээр ажилладаг вэ.  Автобусны жолооч нарын амралтыг хэрхэн зохицуулж байна вэ? -Манай байгууллага хоёр өдөр яваад, хоёр өдөр амардаг. Өдөрт долоо эргэлт хийх нормтой. Амрах хугацаа ч ховор доо. Замын ачаалал гайгүй үед автобусны эцсийн буудал дээр 4-5 минут ганц аяга кофе ууж, хооллох боломж гарна. Ачаалалтай үед бие засах ч боломж байхгүй. Тэгж явсан хэрнээ л хүмүүс “Чи хааччихдаг юм” гээд бараг унтаж амраад, дэмий тэнээд алга болчихлоо ухааны юм ярьдаг. Энэ болгонд шантралгүй ажиллах дуртай даа. -Иргэдийн хандлага ч хааяа хэцүүхэн байдаг даа? - Тийм ээ.  Гэхдээ “Сайн байна уу” гэж мэндлээд, “Баярлалаа” гэж хэлээд буух нь бий. Зарим нь хаалга онгойхтой зэрэгцээд, хараал ерөөлөө урсгачихдаг. Хогоо зориулалтын саванд нь хийгээд, автобусны эд хогшлуудтай гамтай харьцвал биднийг хүндэлж байна гэсэн үг. Өөрсдөө соёлгүй зорчиж байж, автобусныхан “хог новш” гээд байвал өрөөсгөл юм шүү дээ. Эх сурвалж:www.polit.mn        
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06