К.А.Айдарбек: Монгол адуу давжаа биетэй ч хүч чадал, тэсвэртэй

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Аравт олон улсын морин уралдааны бэлтгэл ажил Тавантолгой дахь цэргийн нэгдсэн сургалтын төвд болж байна. Оролцогч талууд сугалаа татаж морьдоо сонгосон. Мөн Монголыг дэлхийд таниулах урлаг, соёлын наадмаар үргэлжилж буй “Аравт”-д оролцогч багууд сэтгэгдлээ хуваалцлаа. Киргиз улсын Зэвсэгт хүчний багийн дасгалжуулагч, дэд хурандаа К.А.Айдарбек “Юуны өмнө энэхүү уралдаанд урьж оролцуулж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагад талархал илэрхийлье. Манай багийн хувьд маш богино хугацаанд бэлтгэсэн. Үндсэндээ зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бэлтгэлээ базаасан. Гэхдээ монголчуудын адил моринд ойрхон ард түмэн учраас уралдаанд амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Монгол морь  манай орны адууны хажууд давжаа биетэй атлаа хүч чадал, тэсвэр сайтай бололтой. “Аравт” уралдаан цэргийн алба хаагчдын ур чадварыг шалгахаас гадна монгол морины шандсыг сорино. Энд би нэг зүйлд их итгэлтэй байгаа. Тэр нь монгол морь иймэрхүү нөхцөлийг хялбархан давахаар харагдаж байна. Бидэнд дахин урилга өгвөл энэхүү уралдаанд тогтмол оролцох зорилго бий. Манай улс “Олон улсын цэргийн наадам”-д “Танкийн батальон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Артиллерийн гал” тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн бөгөөд энэ жил “Аравт”-аар хүрээгээ тэллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин уралдааныг өндөр зохион байгуулалттай явуулахаар эрмэлзэж байгаад бид маш их талархаж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06