Шагналаар бялуурсан наадмууд

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Бидний монголчууд наадна гэж ёстой “алж өгөх” юм аа. Жилээс жилд улам олон наадам болдог. Цар хүрээ нь ч бүр өсч. Тэр нь энэ жил үнэхээр тод харагдав. Улсын баяр наадмын өмнөөс эхлээд л бараг өдөр бүр баяр наадам болов. Наадсаар байгаад энэ сарыг барав. Одоо наадам дуусч намрын ажилдаа орох байх гэтэл өнөөдөртөө тэр тухай ам нээж буй хүн алга. Төр, засгийнхан ч чив чимээгүй. Намрын сар урт учир бас талд нь наадчихсан ч яадаг юм гэцгээж байгаа байх. Долдугаар сарыг наадмын сар гэж нэрлээд удаж байна. Сая долоон аймагт “бүсийн  хурд” гэдэг хөшигний ард томоохон наадмууд боллоо. Баянхонгорт Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн наадам л гэнэ. Хөвсгөлд “Хотгойдын хурд”, Өмнөговьт “Говьшанх-6”, Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Дорнодод Зүүн бүсийн хурд гээд л. Наадамд дуртай нь энэ биеэ хуваагаад үзмээр реклам сайтай хөлтэйхөн баяр хаа сайгүй. Наадам далимдуулсан шагнал урамшуулал ч замаа алдсан шиг. Баянхонгорынхон Ламын гэгээнийхээ хишгийг мөн сайн тараав даа. Ой угтсан сугалааныхаа азтанд суурь хонь, азарга адуу, хоёр өрөө байр өгч байх юм. За тэгээд манлай хүлгийн эзэн, түрүүлсэн бөх 10 сая төгрөгийн байтай. Бидний мэдэхийн орон нутагт түрүү морь, бөх даага хөтөлдөг байсан цаг одоо ярихад үлгэр юм даа хөөрхий. Өөр наадмууд ч лав л бөхийн бай таван саяас буусангүй дуулдана лээ. Ер нь улсын цол авсан бөх бараг л шагналдаа бялуурдаг болсон цаг сая Дорнодын наадмаар энэ жил улсын харцага цол хүртсэн Д.Анарт нутгийн зөвлөл нь “Ланд-200” бэлэглэсэн бол нэг компанийнхан 50 сая төгрөг тоолоод өглөө л гэнэ. Кекүшюүзан Д.Батбаяр “Ховдоос очиж” хүртэл түүнд хоёр өрөө байр өглөө л гэнэ. Энэ тухай бичихдээ Д.Анар гэдэг залууд тэр олон хонь адуутай болж байгаа хүмүүст атаархсан юм биш. Монголчууд ядуурлаа барьлаа л гэдэг. Огт худлаа гэдгийг энэ их шагналын “цутгалан”-гаар харуулах гэсэн. Монголчууд цагаан сараа олигтойхон тэмдэглэх гэж гэрээ зараад буйран дээрээ идээ, будаагаа засаад золгодог гэсэн яриа байдаг бол одоо нэг нь улсын цол аваад ирвэл “жип” машин хадаг дээр тавиад өгдөг нь яг л зуршил мэт болсон. Хараад гайхахаа ч байсан юм шүү дээ. Зөвхөн Дорнодынхон ч биш. Зарим баячууд нь нэг муу “Жип” машиныг хайрцаг шүдэнзний дайтай санадаг болсон цаг. Нэгнийхээ төрсөн өдрөөр хүртэл “Ланд-200” өгсөн удаа ч бий нэг баян нөхөр. Томчуул бие биенийхээ төрсөн өдрөөр сая сая төгрөг бариад очдог юм гэх чинь билээ. Бас монголчууд жалга довны үзэл гэгчээ огт гээгээгүй. Энэ нь Дорнодын наадмаар тод харагдав. Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Улсын начин Б.Серик тэргүүтэй бөхчүүд очсон чинь Дорнодынхон наадамдаа барилдуулахгүй гээд хавьтуулсангүй. Ноднин Булганыхан наадмаараа цол олгох наадмаа тусад нь хийсэн. Гэхдээ гадны бөх барилдуулаагүй. Уг нь улсын цолтнууд орон нутгийн наадамд заавал түрүүлэх гэж очдоггүй. Гэхдээ явц дунд олох юмаа олчихдог. Энэ нь нууц биш болсон. Хэрэв улсын цолтой бөх тэр аймгийнх нь начинтай үзүүр түрүүнд үлдлээ гэхэд ойчоод л өгнө. Заавал нутгийн бөх түрүүлэх ёстой гэсэн юм шиг. Цаанаа нэг юм байх болсон. Сая гэхэд харахгүй юу “Говь шанх-6” наадамд хоёр бөх үлдээд улсын начин Ц.Одбаяр түрүүлж улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна. Өмнөх хоёр ч удаагийн наадамд Ч.Санжаадамба аварга болоогүй байхдаа түрүүлсэн юм гэдэг. Гэтэл одоо Ц.Одбаярыг дийлэхээ байж гэнэ. Бас Говь-Сүмбэрийн наадамд улсын арслан Д.Азжаргал түрүүлжээ. Унаж өгсөн бөх нь залуу начин Э.Даш. Ер нь хөдөө орон нутагт наадам иймэрхүү болдог. Ахиж өөрчлөгддөг, нэмэгддэг юм нь бай шагнал. Үүнийг саяын наадмууд бүр сайн харуулав. Заал танхимын барилдаанд голдуу аварга, арслангуудтай үлдэж бас түрүүлдэг хүн бол Д.Анар л даа. Гэтэл аймгийнхаа наадамд тэр босоо доо гэж байтал наймд үлдээд аймгийн начинд өнхрөөд өгнө лээ. Цаанаас нь ингэж “найруулсан” байлгүй. Өөрөө ч үзүүр түрүүнд үлдээд худлаа унасанаас эртхэн “аяа бодьё” гэсэн ч юм уу. За шагналаар бялуурсан наадмуудын сонин ийм л. Наадмын сар дууслаа. Одоо наадам байхгүй байлгүй гэж бодов. Үгүй юм аа. Хөвсгөлд гэхэд Цагаан-Уулд болох Дэлгэрхаан уулсын тахилга “Дархад” цагаан адууны баяр наадам болно гэж зарлаж байна. Улсын цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах наадам хааяагүй дуулдана лээ. Наадмаа болиоч гэж хэлбэл наадамчдад алгадуулж мэдэх янзтай. Наадамлаад л бай л даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.30  МЯГМАР  №150  (6117)  
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05