16 настай хүү гурван сая доллар хожив

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Компьютер тоглоом болох “Fortnite”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 16 настай америк хүү ялалт байгуулж гурван сая ам.долларын эзэн болсныг ВВС дамжууллаа. Энэ бол е-спортын хамгийн том тэмцээн бөгөөд нийт тоглогчдынхоо дунд 30 сая ам.долларын шагналын сантай юм. АНУ-ын теннисийн нээлттэй тэмцээн болдог Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд болсон ганцаарчилсан төрлийн тэмцээнд 16 настай Кайл Гирсдорф тэргүүллээ. Тэгвэл хос тоглолтын төрөлд Жэйдн Эшмэн хэмээх британи хүү хоёрдугаар байр эзэлж нэг сая еврогийн эзэн болсон байна. Онлайнд Буха хэмээн танигдсан К.Гирсдорфын нэрийг цэнгэлдэх даяар дуудахад тэрээр ялалт түүнийх болсныг зарласан хэрэг байлаа. Энэ үеэр тэрээр ВВС-д “Би шагналынхаа мөнгийг хадгалахыг хүсч байна. Надад яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол мэдээж шинэ тоглоомын ширээ” гэжээ. “Fortnite”-ийн шувтаргын шатны тоглолтод 100 тоглогч компьютерийн аварга дэлгэцний цаанаас өрсөлдсөн юм. Өнгөрсөн 10 долоо хоногийн турш 40 сая тоглогч энэ тэмцээнд хүчээ сорьсон аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.30  МЯГМАР  №150  (6117)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06