Монгол, Туркийн бахархалт цэцгийг дүрсэлжээ

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улстай 1969 оны зургадугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Турк улс Элчин сайдын яамаа манай улсад нээжээ. Түүнээс хойш хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж 50 жилийн ойтойгоо золгож байна. Энэ түүхэн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагаанд шуудангийн салбар буюу агаарын тээвэр голлох үүрэг үзүүлсэн байдаг. Тиймээс 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол шуудан” компаниас санаачлан  хамтын ажиллагааны бэлгэдэл бүхий марк бүтээснийг өчигдөр танилцууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Монгол Улсаас Турк улсад  суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, “Монгол шуудан”  ХК-ийн захирал Б.Анхбаатар нар оролцсон юм. Мөн эдгээр өдрүүдэд манай улсад айлчилж буй  БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп, Турк Улсаас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмед Язал болон марк сонирхогчид уригдав. Монгол, Туркийн хагас зуун жилийн бэлгэдлийг агуулсан уг марк нь хэлхээ нэг, хоёр гэсэн нэртэй. Нэгдүгээр хэлхээний нэрийн маркинд Турк улсын Истанбул хотын хоёр тулгууртай Евро-Азийг холбосон Босфорын гүүр дээгүүр нисч буй Монгол Улсын онгоц, хажуу талд нь Турк улсын үндэсний бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлжээ. Харин хоёрдугаар нэрийн марканд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод буусан Турк Улсын онгоц түүний наана хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэн угтаж буй монгол эмэгтэй байх бөгөөд хажуу талд нь Монгол Улсын үндэсний бахархалт Бэрцэцэгийг байрлуулжээ. Хэлхээ маркийн дунд хэсэгт 50 жилийн ойн логог зохиомжилж дүрсэлсэн байв. Харин хэлхээний доод хэсгийн чимэглэл зурагт хоёр улсын түүхэн харилцааг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтойг албаныхан хэлж байлаа. Түүнчлэн торгоны замын тэмээн жингийн цувааг дүрсэлж ард хэсэгт нь Турк улсын Истанбул хотод байх ЮНЕСКО-д бүртгэгдсэн түүхэн дурсгалт Софийн цогчин дуган, Анкара хотын Анкара цайз, Ил хаант улсын шадар сайд Чобан ноёны бариулсан Арас мөрөн дээрх Чобандеде гүүр, Көседаг уул. Мөн Орхоны хөндий, Түрэгийн үед хамаарах Хөшөө цайдамын дурсгал болох Культегины хөшөө, XIII зууны Их Монгол Улсын гэр тэрэг, эртний нийслэл Хархорум хотын төв талбай, Мөнгөн мод зэргийг оруулжээ. Маркын зургийн зохиомжийг гаргахад түүхийн ухааны докторууд үнэтэй хувь нэмэр оруулсан талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж байсан юм. Мөн уг маркийн ерөнхий дизайнераар Ж.Ганхуяг, зураачаар Х.Баярмагнай, Б.Баярхүү нар оролцжээ.   Б.Дамдинбазар: 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна Нээлтийн үеэр “Монгол шуудан” ХК-ийн Марк үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар “Энэ жил Монгол, Туркийн 50 жилийн ой тохиож байгаа. Үүний хүрээнд хийгдэх чухал ажлын нэг нь марк гаргах юм. “Монгол шуудан” ХК анх 1924 онд анхны маркаа хүлээн авч үйлчилгээнд нэвтрүүлж байсан бөгөөд Монгол маркийн 95 жилийн ой тохиож байна. Мөн 1046 дахь отгон маркаа хүлээн авч байна” гэсэн юм. Хоёр улсын дипломат харилцааны билгэдэл бүхий уг марк нь 10 мянган хувь хэвлэгдсэн байна. 500 ширхэг маркийг 11000 төгрөгийн үнэтэй худалдаалжээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Маркийн зургийн утга санааг халуун дотноор хүлээн авч, дэмжиж Турк улсын шуудангаас ижил загварын хамтарсан маркийг гаргасан. Марк бүтээхэд онцгой хүчин зүтгэл үзүүлсэн БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмед Язал тэргүүтэй мэргэжил нэгт нөхдөд талархал илэрхийлье” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.30  МЯГМАР  №150  (6117)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06