АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны үеэр хийсэн бичлэгүүдийг ил болгов

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР АТГ-аас энэ оны эхний хагас жилд 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.  Үүнээс 78 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 хэргийг хаах саналтай, 51 хэргийг харьяаллын дагуу прокурорт шилжүүлэх саналтайгаар  дараагийн шатны хуулийн байгууллагуудад хүргүүлжээ.  Мөн 11 хэргийг түдгэлзүүлсэн, хоёр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас  хэрэгсэхгүй болгожээ. Одоогийн байдлаар 384 хэргийн шалгаж байгаа юм.  Энэ талаарх мэдээлллийг өчигдөр  АТГ-аас мэдээллээ. Түүнчлэн энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Манай мөрдөгчид Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын албан өрөөнд нэгжлэг хийхэд “Эрдэнэс тээвэр” компанид олон улсын ачаа тээврийн тусгай зөвшөөрөл олгох замаар тус компаниас 57 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож, бичлэгээр нотлогдсон. Энэ хэргийг нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаатайгаар хасч, зургаан сая төгрөгийн торгууль ногдуулж, хууль бус орлого болох 62 сая төгрөгийг улсын орлого болгосон” гэв.   Энэ тухай бичлэгийг мөн өчигдөр олон нийтэд хүргэлээ. Мөн МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга  Н.Баярсайхан, Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нар нь  Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг удаан хугацаагаар гацаах аргаар нийт нэг тэрбум хахууль авсан нь тогтоогдож, их хэмжээний бэлэн мөнгө оймсондоо, албан өрөөндөө гэртээ нуусан байсан нь тогтоогдсон” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06