Ж.Сүхбаатар: УИХ, Засгийн газар хоёрыг тусад нь байлгая гэвэл Ерөнхийлөгчийн санал зөв

2019-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ УИХ-ын  гишүүн  асан,  хуульч  Ж.Сүхбаатартай Үндсэн хуульд өөрчлөлтийн асуудлаар ярилцлаа.   -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар та ямар бодолтой байна? - 62 гишүүний өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн өргөн  мэдүүлсэн хоёр төслийг нийцүүлэхээр хэлэлцүүлсэн. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  төсөлд тусгагдсан зарим саналыг  би дэмжиж байгаа. Жишээ нь  Шүүхийн сахилгын хороо байгуулахыг Үндсэн хуульд тусгах санал, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх чиглэлд нийслэлийн дүүргүүдийг хотын статустай болгох саналыг  дэмжинэ. Харин  Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ шийдвэрлэнэ гэсэн нь тийм ч  оновчтой зохицуулалт биш. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хянах нь ҮАБЗ-д хэт эрх мэдэл өгөх эрсдэлтэй. -Та өмнө нь  УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоё гэсэн санал гаргаж байсан. Энэ удаа Ерөнхийлөгч парламентын гишүүдийн тоог  108 болгох санал дэвшүүлсэнтэй  санал нийлж байна уу?  -УИХ  76  гишүүнтэй  ажиллаж  ирсэн. Гишүүдийн  тоог  108  болгох нь байж  болох  хувил­бар. Манай улс 1990  оны  хүн  амын улсын  тооллогоор  2.1 сая  хүн  амтай  гэж  тоологдсон байдаг. Иймд шинэ  Үндсэн  хуулийг батлахдаа  ард  түмний  төлөөллийг  засаг  захиргааны нэгж,  нутаг  дэвсгэрийнхээ  бүтэц  зохион байгуулалтыг  бодолцож  76 гэдэг тоог гаргаж ирсэн. Түүнээс  хойш  29  жил өнгөрлөө,  хүн  амын тоо өсч  3.2 сая боллоо. Иймд   би  2009 оны үеэс   парламентын гишүүдийн  тоог  99  болгох  санал гаргасан. Тухайн үедээ зэмлэл, шүүмжлэл дагуулсан ч миний байр суурь хэвээрээ байгаа. Манайхан  парламентын  гишүүдийн  тоог  нэмэгдүүлэхийг  дарга нарын  тоог нэмэх нь гэж ойлгодог. Ингэж  бодох  нь  нэг талаас зөв.  Гэтэл УИХ бол  ард  түмний  төлөөллийн  байгууллага.  Гишүүдийн тоог нэмснээр ард түмний төлөөллийн зарчмыг хангах сайн талтай. Парламентын гишүүдийн тоог 99, 108  болговол одоогийн нэг гишүүний эдэлж байгаа эрх, ямба гуравны нэгээр буурна. Тооны  олон  гэдгээс  илүүтэй  илүүтэй нөгөө талыг  нь харах хэрэгтэй. –Д.Лүндээжанцан нарын 62  гишүүний  өргөн барьсан  Үндсэн  хуулийн нэмэлт  өөрчлөлтөөр  Гишүүдийн  “давхар  дээл"-нээс татгалзах бус, тоог нь бууруулан  дөрөв  гишүүн нь Ерөнхий сайдын хамтаар  сайд байж болно  гэсэн  заалтыг  тусгасан.  Мөн  Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх заалтуудыг оруулж иржээ. Гэтэл Үндсэн хуулийн гол гажуудал нь эрх мэдийг тэгш хуваарилаагүй, нэгэнд нь  илүү эрх мэдэл өгснийг засах ёстой гэж яриад байгаа шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ? -Манайх  шиг  жижиг  улсад  Засгийн  газартаа  эрх  мэдлийг  нь  өгч  парламент нь  хууль  тогтоох  байгууллагынхаа  хувьд дэмжлэг  үзүүлдэг  хэлбэрээр  явах уу. Аль эсвэл  хууль  тогтоох  байгууллага  нь Засгийн  газраасаа  илүү  эрх мэдэлтэй  байх  уу  гэдгийг  тодорхой  болгох  нь  чухал.  Парламентын  гишүүн давхар  Засгийн  газрын  гишүүнээр  ажилладаггүй  гаднын  улс  орнуудад парламент нь  илүү том болчихдог.  Парламентын  гишүүн  Засгийн газрын гишүүнээр  давхар  ажилладаг  Япон  улсад  Засгийн  газрын  гишүүдийн  олонх нь  заавал  парламентын  гишүүн  байдаг.  Тэнд  Засгийн  газар  нь  эрхээ  авч парламент  нь  дэмжлэг  үзүүлэх  чиглэлд  түлхүү  ажилладаг.  Манайх  УИХ,  Засгийн  газар  хоёрыг   тусад  нь  байлгая  гэвэл Ерөнхийлөгчийн санал  харьцангуй  зөв юм. –Намуудыг босгыг өндөрсгөх  саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Тухайлбал,   50 мянгаас  доошгүй иргэний  гарын үсэг, 10 мянгаас дээш гишүүнтэй байж нам байгуулна гэсэн заалт байна? -Өнөөдөр Монголд сахилга баттай нам алга. Нам доторх бүлэглэлийн асуудлууд яригдах боллоо. Намуудыг хариуцлагатай болгож,   санхүүжилт,  эд  хөрөнгийг  цэгцлэх  гэсэн  Ерөнхийлөгчийн  санал зөв. Гэхдээ  томьёоллын хувьд  буруу. Тухайлбал,  50  мянган  гишүүнтэй  байж нам  байгуулна  гэж  том  босго  тавих  нь  ардчиллын з арчимд нийцэхгүй. Дэлхийн  улс  орнуудад  200  хүн  цуглаад  нам  байгуулах  эрхийг  нь  хаадаггүй. Нам байгуулсны дараа  сонгуульд  гаргасан  амжилт,  эсвэл  оролцоонд нь   хяналт   тавьдаг. Өнөөдөр манайд УИХ-ын хоёр сонгуульд дараалан  оролцоогүй  намууд бий.  Энэ талаас нь тодорхой босго, хяналт тавих бол  өөр хэрэг. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06