Б.Батболд: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тогтолцооны гажгийг засах ёстой

2019-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МУНН-ын дарга Д.Батболдтой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн эргэн тойронд ярилцлаа. -УИХ, ЕТГ-аас санаачлан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг таван сэдэв болгон хувааж Төрийн ордонд  хэлэлцүүллээ. Танай нам  ямар байр суурьтай оролцов? -Хэлэлцүүлгийн бүтэц, зохион байгуулалтын  тухайд хэлэхэд бүтэлгүй зүйл хийж байна гэж бодогдсон. Өмнө хийдэг байсан нөгөө л залилангаа  хийж байна. Улс төрийн намуудыг цуглуулаад саналыг нь авчихсан гэдэг асуудлыг ярих гэж байна шүү дээ. Бүхэл бүтэн Үндсэн хуулиар нам болгон гуравхан минут асуулт  асуугаад, саналаа хэлчихдэг юм биш. Ийм байдлаар хэлэлцсэн болж өнгөрөөж болохгүй. Үндсэн хууль бол нийгмийн гэрээ. Үндсэн хуулийн бий болдог үндсэн нөхцөл нь улс төрийн хүчнүүдийн зөвшилцөлд тулгуурладаг. Хамгийн анхны Үндсэн хууль хаана хэрхэн бий болсон бэ гэдгийг судлахад, АНУ-д зөрчилдөөн гарч иргэний дайн болсоны дараа түүнийгээ зохицуулж дундын хууль бий болгохоос үүдэж Үндсэн хууль бий болсон. Энэ нь улс төрийн хүчнүүдийн зөвшилцөл дээр бий болохгүй бол эргээд задрах хямрах, АНУ-ын иргэний дайны үе рүү очих гээд байсан учраас асуудлыг  Үндсэн хуулиар шийдсэн  түүхтэй. -Хурал даргалсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн ордонд хийсэн хэлэлцүүлгийг  нэг талаас хэлэлцүүлэг, нөгөө талаас намуудын зөвшилцөл гэж ойлгож болно гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ? - Үндэсний намуудын зөвшилцөл хийсэн гэж яриад байгаа. Гэтэл зөвшилцөлд МАН, АН хоёр л орсон байгаа. Энэ хоёр нам нийлээд Монголын хүн  амын хэдэн хувь хүрэх вэ. Яахаараа тэд үндэсний зөвшилцөл гэж өөрсдийнхөө хуйвалдааныг МАНАН-туулаад  байгаа юм бэ гэдэг асуудал энд бий. Уг нь асуудлыг эхнээс нь ярихдаа   бүх улс төрийн хүчнийг оруулж  зөвшилцлөх  ёстой байсан. Гэтэл эхний хэлэлцүүлгээ хийчихээд хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө намуудыг ирүүлж асуулт асуусан болгож өнгөлөн далдлалт хийх гэж оролдох нь зохисгүй. -Төсөлд тусгасан зүйл,заалтуудын талаар та ямар дүгнэлт хийж байна ? -Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд их төлөв төрийн байгууллагын өөрчлөлтийг тусгажээ. Гэтэл Үндсэн хуулийн хамгийн том гажиг нь засаглалын эрх мэдэл хуваах онолыг авч хэрэглэчихээд нэгэнд нь илүү эрх мэдэл өгчихсөн байгаа. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэдэг нь  илүү эрх мэдэл өгсөн  хуулийн заалт. Үүнээс улбаалан гинжин урвал нь буруу явчихсан, тогтолцооны хямрал руу оруулсан. Тэгвэл одоо Ерөнхий сайддаа буюу гүйцэтгэх засаглалдаа илүү эрх мэдэл өгөх гээд байна. Энэ чинь харилцан  тэнцүү эрх мэдэлтэй байх, бие биедээ хяналт тавьж байж урагшаа явдаг онолтой эд шүү дээ. -Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлтэй та санал нийлж байна уу? -Энэ бол нэг юмны хоёр тал. Ерөнхийлөгч Үндсэн хуулийг  хэлэлцэж эхлэхэд саналаа өгөөгүй байж хоёрдугаар хэлэлцүүлэгт орохын өмнө гэнэт орж ирээд төсөл  өргөн мэдүүлсэн. Энэ нь хуульзүйн ямар нэр томъёонд хамаарахыг хэлж мэдэхгүй юм. Ер нь бол ойлгохгүй байна. Хуулийн төсөл санаачилсан, түүнийгээ таслал тавиад санал гэчихсэн байгаа. Энд З.Энхболдын залилан яваад байна. Алийн болгон ингэж өнгө,будгаар хөөцөлдсөн залилан луйвар хийх вэ. Ингэсээр байгаад Монголын улс төр урагшаа явахаа байчихлаа. Үүнийгээ хаа хаанаа ойлгомоор юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06