Д.Ламжав: Ерөнхийлөгчийн саналыг 62 гишүүний төсөлтэй нийцүүлэх нь зөв

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн талаар иргэн Д.Ламжавын байр суурийг сонирхлоо.   -УИХ, ЕТГ хамтран Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн санал,төслийг  нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан  төсөлтэй  нийцүүлэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ? -Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд саналаа нэлээд хожигдуулсан байдалтай оруулж өглөө.  АН бас хуулийн төслийн эхний хэлэлцүүлэгт оролцоогүй шалтгаанаа тайлбарлалаа. Энэ шалтгаануудын тухайд хэлэхэд, үндэслэл муутай шалтгаан тоочлоо гэж үзэж  байгаа. -Яагаад? -Дотор нь ажиллаж байсан хүний хувьд би мэднэ. Цаг хугацаандаа оролцоогүй. Гэхдээ УИХ-аас  Ерөнхийлөгчөөс төсөл оруулж ирснийг  дэмжиж хэлэлцээд өмнөх 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй уялдуулах алхам хийж байгаа нь хууль эрхзүйн хувьд зохисгүй мэт боловч улс төрийн хувьд аятайхан алхам хийлээ гэж бодож байна. -Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл,саналын тухайд та юу хэлэх вэ? -Ерөнхийлөгчийн саналууд дотор нэлээн эргэлзээ төрүүлж болохуйц зүйлүүд байна. Жишээ нь бие даасан байгууллага байгуулж болох тухай. Энэ бол Үндсэн хуулийн эрх мэдлийг хуваарилах асуудалд ноцтой байдал бий болгож мэдэх  санал гэж бодож байна. Гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийн дээр ийм байгууллага гараад ирвэл  осолтой. Ерөөсөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ гэдэг онцгой байгууллага болж хувирч магадгүй. Ийм эрсдэлтэй гэж харж байна. Энэ нэлээд ноцтой асуудал. -Тэгвэл Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөл Монголын ард түмний хүсэн хүлээсэн  өөрчлөлтийг хийж чадах уу. Ард түмний эрх ашгийг  хангаж чадах болов уу. Үүнд  та хэр итгэлтэй байна? -Хувийн бодлоо  хэлье.Миний хувьд ажлын хэсэгт оролцож, санал бодлоо хэлсэн. Олон хүний санал бодол нэгдэж байж  нэг хуулийн төсөл гарна гэдэг шиг олон хүн хоол хийхэд бүгдээрээ зэрэгцээд орчихвол ямар хоол болох вэ гэдэгтэй нэлээн төстэй. Магадгүй бүгдээрээ хоол болчихлоо гэж үзвэл идэж болох, болохгүй болчихлоо гэвэл асгах, тэрэнтэй төстэй юм даа. Жишээлбэл ИТХ-ыг  тогтмол хуралдаанаас салах хэрэгтэй байгаа юм. Энд нэг хагас алхам хийсэн л дээ, хуулийн төсөлд. Тэр нь аймаг, нийслэлийн  ИТХ гэдэг бүтцийг хөндсөн. Энд юу байна вэ гэвэл, коммунист тогтолцооны бүтцийг аваад үлдчихсэнийг байхгүй болгож, Засаг дарга нь эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлдэг болох юм. Засаг дарга шийдвэр гаргахдаа ямар шийдвэрийн талаар яригдаж байна вэ,  тэр тухайгаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлгүүдийн төлөөлөл, эрх ашгаа илэрхийлж чадахгүй байгаа бүлгүүдийн нийгэмд үйлчилдэг ТББ-уудыг оролцуулан тэдний  санал бодлыг авах замаар төслөө ямөар хэлбэрээр гаргах вэ гэдгээ шийддэг. Иймэрхүү тогтолцоонд шилжвэл илүү үр дүнтэй. Засаг дарга шийдвэрээ нэгмөр хариуцдаг болох юм. Ийм болбол орон нутагт маш чухал. Тэр асуудал ирээдүйд хийгдэх, эсэх нь тодорхойгүй байна. УИХ –д  сайд нар орчихоод гүйцэтгэх эрх мэдэлд оролцоод байна гэж яриад байгаа шүү дээ. Тэр асуудал орон нутагт  байгаад байна. үүнийг засахгүй явж ирлээ. Гэхдээ бүх асуудал миний санаснаар байх ёстой гэсэнгүй,  энэ зөвхөн миний  хувийн бодол.  Гэвч асуудлыг тал хагас шийдэж, сумын Засаг даргыг сонгодог болно гэж байгаа нь зөв алхам. Иргэдийн үйлчилгээ авдаг, хамгийн анхан шатны бүтэц бол энэ. Ойлгомжтой байх үүднээс энд би хөдөөгөөрөө ярилаа шүү /инээв/, ойлгоорой. -Засаг даргад хариуцлага тооцох үндэслэлийг хуульд хэрхэн тусгасан гэж харж байна? -Нэг сайн зүйл нь  Засаг дарга  ажилдаа хууль бусаар хандвал хуульд заасан үндэслэлээр огцрох асуудлыг дээд шатны Засаг дарга нь оруулж ирэхээр  хуульд тусгасан байгаа.  Дээр нь үлдсэн хугацаанд Засаг даргыг шинээр томилохоор заасан. Энэ бол гүйцэтгэх засаглалын хурдыг нэмсэн заалт. Гэхдээ дур зоргоор огцруулна гэсэн утгатай. Үүнийг би дэвшилттэй зүйл заалт гэж харж байгаа. Тэгэхгүй бол дахиад сонгууль явуулна гэвэл хүндрэлтэй. Хэлэлцүүлгийн явцад хэрэгтэй, шаардлагатай гэсэн зүйл заалтуудаа нэгтгээд эргэж ярих  байх. Эх сурвалж: www.polit.mn
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

1 цаг 14 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

1 цаг 21 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

1 цаг 33 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 8 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

7 цаг 8 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

20 цаг 57 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

22 цаг 40 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

22 цаг 45 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

22 цаг 52 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

23 цаг 3 мин