Х.Чимгээ: Гэр хорооллын дэлгүүрүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалж байсан

2019-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар,  стандартын улсын байцаагч Х.Чимгээтэй ярилцлаа. -Одоогийн байдлаар яг хэдэн хүн хордсон, биеийн байдал нь ямар байгаа вэ? -ТҮЦ-нээс хиам, өндөгний хавчуургатай талх худалдаж авч идсэн 22 хүн хордлогод орсон гэсэн мэдээлэл ирсэн. Сүүлд нэмэгдээд 45 хүн хордсон биеийн байдал тогтворжиж байгаа гэсэн мэдээлэл байна .Үүний дагуу шалгалт хийхэд Баянзүрх дүүргийн харъяат иргэн Т,Т нар хиам, өндөгтэй хавчуургатай талхыг Баянзүрх дүүргийн VI  хороо, Гэрэлт СӨХ-ийн байранд оршин суугч иргэн А-ын гэрт бэлтгэж тараасныг илрүүлэн, таслан зогсоосон. ТҮЦ-нд худалдаалагдаж байсан 127 ширхэг хавчуургатай талхыг НМХГ-аас хураан авч устгасан.  Энэ нь нэг ТҮЦ-нээс ч биш хэд хэдэн газраас уг бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн хордлогод орсон байгаа юм. ТҮЦ-нүүдээр тараагдсан 157 бүтээгдэхүүнийг хураан авч, устгалд оруулж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийг Баян-зүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. ТҮЦ-үүдийг шалгаж ороомог, пирошки гэх мэт шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнд шалгалт хийж, хураан устгасан. -Зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн бэлтгэсэн иргэнд ямар хариуцлага тооцсон бэ? -Тухайн иргэдийг зөрчлийн тухай хуульд зааснаар 50-300 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Тухайн иргэн нь зориулалтын бус байранд орц найрлага болон хадгалалтын горим нь тодорхой бус ямар ч хаяг шошгогүй бүтээгдэхүүн бэлтгэж борлуулсан. Ер нь Хүнсний тухай хуулиар бол үйл ажиллагаа явуулах тухайгаа Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Нийслэлд 1100 ТҮЦ байгаагаас аль нь ч мэдэгдээгүй зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. -ТҮЦ-нд түргэн хоол, хүнсний бүтээгдэхүүн  зарах зөвшөөрөл бий юу? - ТҮЦ-нд хүнсний бүтээгдэхүүн, тэр тусмаа түргэн хоол худалдаалахын хуулиараа хориглосон байдаг.  Аливаа юм стандартчилагдсан хэм хэмжээгээр үйл ажиллагаа явуулах ёстой. ТҮЦ-нд хоол хүнс зарах ямар ч орчин нөхцөл байхгүй. Хуулиндаа хүнсний мухлаг л гэхэд 120-45 метр байх ёстой гээд заачихсан. Бөгс эргэх зайгүй жижигхэн газар өвөлдөө бараа бүтээгдэхүүн нь хөлдөж, зундаа халуунд чанараа алддаг чанарын баталгаагүй. Зориулалтын бус газар хадгалдаг болохоор хадгалалтын горим алдагдана. Ингэснээр хэдий хадгалах хугацаа нь дуусаагүй ч тухайн бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ. Нийслэлд хүнсний чанар аюулгүй байдлын 160 байцаагч есөн дүүргийн бүх ТҮЦ-нд хяналт тавьж чадахгүй шүү дээ. Тиймээс иргэд өөрсдөө хаяг шошгогүй хүнсний бүтээгдэхүүн, зориулалтын бус газраас авч идэхгүй байхыг анхааруулмаар байна. -Өнгөрсөн сард худалдаа үйлчилгээний газруудад хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийсэн. Үүнд ямар зөрчил ихэвчлэн илэрсэн бэ? -МХЕГ шалгалт нь төлөвлөгөөт хяналт шалгалт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт, хяналт шинжилгээ гэсэн шалгалтууд бий.  Мөн иргэний өргөдөл гомдлоор гэнэтийн шалгалт хийдэг.  Нийт 6507 хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-д хяналт шалгалт хийхэд 1100 зөвшөөрөлгүй ТҮЦ,  270 нь зах худалдааны төвүүд хамрагдаж, 88 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс 200 дээж авч лабораторид шинжилгээнд хамруулж, хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, муудсан, 84 нэр төрлийн 2454 ширхэг, 4.245.15 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 39 нэрийн 178 хайрцаг, 435.800 төгрөгийн тамхийг  улсын байцаагчийн актаар хураан авч, “Нийслэлийн зөвлөл”-д албан бичгээр шилжүүлсэн. Зөрчилтэй байгууллагуудад хурлын шийдвэрээ гаргаад томоохон зах худалдааны төвүүдэд гар дээрээс ил задгай худалдаа эрхэлж буйг таслан зогсоох, мөн үүрэг зөвлөмж хүргэснийг биелүүлэх үүрэг даалгавар өгсөн. Мөн 40 хувь нь хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй зөрчил байсан. Энэ нь хөдөө орон нутаг руу тээвэрлэхэд илэрдэг зөрчил юм. 42 хувь нь бүтээгдэхүүний шошго, сав баглаа боодлын стандартын шаардлага хангаагүй,  харин хамгийн ноцтой нь хадгалах хугацаа дууссан хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдаалсан, хадгалсан зөрчил илэрсэн. -Тэгэхээр хамгийн ноцтой нь хадгалах хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зөрчил гэлээ. Энэ зөрчил захуудад ихэвчлэн байна уу, эсвэл дэлгүүр  бусад ААН-үүдээр байна уу? -Зах худалдааны төвүүд эргэлт нь хурдан болохоор хадгалах хугацаа дууссан бараа худалдаалах зөрчил байхгүй. Харин гэр хорооллын зайдуу дэлгүүрүүд, мухлагуудад  мөн ТҮЦ-нд  энэ төрлийн зөрчил их байна.  Харин зах худалдааны төвүүдэд гар дээрээс, ил задгай худалдаа эрхлэх хуулиар хориотой. Мэргэжлийн хяналтын байгууллага бол эдгээрт хөндлөнгийн хяналтыг тавина, дээрээс нь хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй. Түүнээс биш өдөр болгон зах худалдааны  төвүүдийг хянаад л явж байх боломж байхгүй шүү дээ. Үүнийг дотоод хяналтаараа зохицуулах ёстой байдаг. Эх сурвалж:www.polit.mn        
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06