Б.Галсанжамц: Цагдаа дуудахгүйгээр цахимаар даатгалаа авч болно

2019-07-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН Ирэх сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгслийн албан журмын даатгалд өөрчлөлт орж байна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны Хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Галсанжамцтай ярилцлаа. -Ямар учраас даатгалын үйл ажиллагааг цахим системд шилжүүлэхээр болов? -Жолооч нар зам тээврийн осолд холбогдсоны дараа даатгалын компани дуудахад, цагдаагийн тодорхойлолт шаарддаг. Тодорхойлолт авахын тулд таван оноо хасуулж, 100.000 төгрөгөөр торгуульдаг. Үүнээс халширсан иргэд даатгалын үйлчилгээг авч чадахгүй, үр дүнгүй ажил болоод байсан учраас цахим системд шилжүүлэхээр болсон. -Цахим хэлбэрт шилжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ? -Иргэдийн болон цагдаагийн албаны ачаалал эрс буурна гэж тооцоолж байгаа. Учир нь өнгөрсөн онд даатгалын нөхөн төлбөр олгосон байдлаар нь авч үзвэл, 28 орчим хувь нь 200.000 хүртэл, 40-өөд хувь нь 500.000 хүртэл, 15 хувь нь 800.000 хүртэл төгрөгийн хохиролтой ослууд байна. Ослын дуудлагын 80 гаруй хувь нь жижиг осол эзэлж байгаа нь  иргэдэд хүндрэл учирдаг. Цахим хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа явагдсанаар хүний амь нас, эрүүл мэнд болон гуравдагч этгээдэд хохирол учраагүй бол даатгалын компанидаа ослын талаар үнэн бодит мэдээллээ өгөөд, асуудлаа шийдвэрлүүлж болно. -Аппликейшний бэлэн байдал хэрхэн хангагдсан бэ? Иргэд цахим үйлчилгээ авахдаа юуг анхаарах вэ? -Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Энэ сарыг дуусахаас өмнө бүрэн болгох төлөвлөгөөтэй байгаа. Цаашдаа хөгжүүлэлт хийгдээд явна. Ямар сайт ашиглах вэ? гэхээр www.insuretech.mn сайт болон АЖД аппликэйшнийг ашиглан үйлчилгээг авах юм. Мөн даатгагчдын холбооны 1800-1177 дугаараар дуудлага өгнө. Иргэд согтууруулах ундаа хэрэглээгүй, бичиг баримт бүрэн, даатгалын гэрээ нь хүчин төгөлдөр байх шаардлагатай. Харин дээр дурьдсанаас бусдаар хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдлуудад зайлшгүй цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. -Даатгалын гэрээг шинээр хэрхэн байгуулах вэ? -Өмнө нь даатгалын төлбөрөө банкинд тушаах, Авто тээврийн үндэсний төв дээр олон цаг минут дугаарлаж зогсох гээд асуудлууд их байсан. Одоо харин шинээр нэвтэрсэн цахим буюу тоон гарын үсгийг ашиглан дээрх сайт, аппликэйшнээр банкны данс ашиглан даатгалын гэрээгээ байгуулах боломжтой. -Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдээд, нэг жилийн хугацаа өнгөрлөө. Иргэд яагаад энэ хугацаанд шинэчлэхгүй, олон хүнийг хөрөнгө, санхүүгээр хохироож байж өөрчлөв гэх шүүмжлэл байна? -Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөн шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Албан журмын даатгагчдын холбоо болон тээврийн цагдаагийн алба нь хамтран ажиллах гэрээ хийсний үндсэн дээр судалгаа, шинжилгээний ажил хийсний үр дүнд шинэ журмыг мөрдөх асуудал шийдэгдсэн байгаа. Эх сурвалж: www.polit.mn      
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06