Д.Лхагва: 1990 оныг өөрийн биеэр мэдэрсэн болохоор кино хийе гэж боддог байлаа

2019-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН  Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагвааг урьсан юм. Тэрээр зах зээлийн нийгэмд монголчууд хэрхэн шилжин, амьдарч байгааг өгүүлэх “1990” кино хийж байгаа. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.   -Өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн олз омог ихтэй байна уу? -Уран бүтээлийн хувьд одоо “1990” киноныхоо зураг авалтыг дуусаад дараагийнхаа ажилд ороод явж байна. Ардчилсан хувьсгал Монголд ялснаас хойш буюу 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшх үеийн монголчуудын амьдралын талаар өгүүлсэн кино юм. Тэр үед нийгэм, цаг үе хэцүүдэж, орвонгоороо эргэн зах зээлд шилжиж хүмүүс ажилгүй болж байсан. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй болсон байсан гэдэг шүү дээ. Тэр үед багш, эмч нар наймаа хийхийг оролдож амьдралын төлөө тэмцэж байсныг харуулсан. Би өөрөө энэ хүнд үеийг туулж нүдээрээ үзсэн. Картын талханд дугаарлаж байсан болохоор энэ тухай кино хийе гэж их боддог байлаа. Киноны багахан хэсэгт тэр цаг үеийг харуулаад өнгөрдгөөс биш бүтнээр нь дүрсэлж гаргаагүй. Энэ бас түүх. 29 жил өнгөрчихлөө. Тиймээс энэ үеийн түүхийг үзэж, туулсан хүний хувьд хойч үедээ түүхэн үйл явдлыг хальсанд мөнхөлж үлдээх гэсэн давхар зорилго тээж байна. -Энэ киног хийх санаа хэзээнээс төрсөн бэ, яагаад хийхээр сэтгэл шулуудав? -Санаа маш эртнээс төрсөн. Гол санаа нь тэр үед бүх юм хаалттай социализмын үе байсан. Барууны соёл цаашлаад АНУ, Герман, Франц, Английн соёл хаалттай, бүх юм нь буруу, хөрөнгөтний орон. Энэ орнуудын барааг хэрэглэж, идэж ууж болохгүй гэсэн ойлголттой байлаа. Зөвхөн Монгол, Оросын ганц суваг үздэг байсан. Би дуу, хөгжимд маш дуртай хүүхэд байсан болохоор барууны дуу хөгжмийг сонсож үзэхийг их хүсдэг байлаа. Ардчилсан хувьсгал ялж нийгэм чөлөөтэй болсноор  барууны соёл орж ирсэн. Дуу хөгжмийг кассет, пянзаар л төсөөлдөг байсан бол хөгжим сонсдог болж дэвшилтэт нийгэм рүү шилжсэн. Анх CD, ФМ радио сонсож үзээд нүд орой дээр гарах шиг л болж байлаа. Багадаа дуу хөгжим, урлагт дуртай хүүхэд байсан болоод ч тэр үү барууны соёлыг гайхан биширч хүлээж авсан. Жинсэн өмд, яак, Араб алчуур гээд хувцаслалт дээр хүртэл соёл нэвтэрсэн. Бүх юм шинэчлэгдэн өөр ертөнцөд нэвтэрсэн юм шиг нүд, чих онгойж эхэлсэн. Тэр үед хүмүүс шинэ соёлтой хэрхэн танилцсан сонирхолтой түүхэн үйл явдлыг харуулахыг хүссэн юм. Тухайн цаг үед гоё дуутай CD нэгнээсээ гуйж аваад нандигнан сонсдог байсан бол одоо бүх зүйл бэлэн хялбар болсон. Энэ бүгд тэр үедээ маш үнэ цэнэтэй зүйл байсан шүү гэдгийг дахин нэг хүмүүст сануулъя. Одооны залуус байгаа юмандаа үнэ цэнэтэй хандаасай ямар их үнэ цэнээр одоогийн зүйлс бий болсныг мэдээсэй гэдгийг харуулахыг зорьж байна. Хамгийн гол нь амьдралын үнэ цэнийг мэдрээсэй гэсэн санаатай юм. Киноны зураг авалт дууссан. Удахгүй олны хүртээл болгохоор дараагийн ажилдаа ороод явж байна. -Кино маань хэзээ үзэгчдэд хүрэх вэ? -Аравдугаар сарын дундуур юм уу, арваннэгдүгээр сарын эхээр гаргахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажил их болохоор төлөвлөгөөндөө амжуулахаар хичээж байгаа. -Хүмүүс таныг дуулдаг гэдгээр чинь илүү мэддэг шүү дээ. Мөн хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн. Бие даагаад бүрэн хэмжээний кино найруулах ямар байна? -Багаасаа кино үзэх дуртай байсан. Орой унтахдаа киноныхоо баатрыг нүдэндээ төсөөлж, ийм кино хийж, тоглох юмсан, ийм баатар болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Миний ээж ажлаасаа ирээд шүүгээнээсээ хамгийн гоё хувцсаа өмсөөд, үнэртэй усаа түрхээд гоё үнэр үнэртүүлээд найзтайгаа хамт балет, дуурь үзнэ гээд явахаар нь “Тийм л гоё юм байдаг юм байхдаа. Том болоод үзэх юмсан” гэж боддог байсан. Том болоод үзсэн. Ээжийн маань дуурь, балет үздэг, урлагт дуртай байсан нь надад их нөлөөлсөн. 1990 онд барууны соёл орж ирснээс хойш хөвгүүдийн хамтлагийн дуунууд ид дэлгэрч байлаа. Тэднийг харж сонсдог байсан. Бүгд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй, гоё залуучууд харагдахад ийм хамтлаг байгуулах юмсан гэж их боддог байсан. Энэ мөрөөдлөө биелүүлж 1997 онд “Guys” хамтлагаа байгуулсан. Тэр үед Соёл урлагийн их сургуульд сурч байхад манай багш Г.Жигжидсүрэн найруулагч байсан. Багш маань найруулагч байсан болохоор хэдий жүжигчний анги байсан ч найруулгын тал дээр өөрийнхөө туршлагаас зааж, нэг жүжиг найрууллаа гэхэд намайг туслах найруулагчаар их сонгоно. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг сургууль, уншлага хийлгээд яв хэмээн анхан шатны мэдлэг олгодог байсан болохоор найруулагчийн багахан ч гэсэн мэдлэгтэй болсон болохоор кино найруулахыг их хүссэн. 2010 онд өөрийнхөө нэрийг товчлоод “LVA” нэртэй энтертайнментаа байгуулсан. Анхны бүтээл  маань “Амьдрал төсөл” хэмээх кино. Түүний дараа “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, 2014 онд “Мухар гудамж” гэсэн киногоо хийсэн. Ингээд хамтлагийн ажил ихтэй таван жил завсарласан. Энэ хооронд зохиол дээрээ бодож явсан санаагаа тархиндаа бодож эвлүүллээ. Үүнийгээ цаасан дээр буулгасан. Тиймээс өмнөх кинонуудын туршлага дээр үндэслэн, алдаа онооноосоо суралцаж сайн бүтээл гаргахаар хичээн ажиллаж байна. -Тэгэхээр киноныхоо зохиолыг өөрөө бичжээ? -Тийм ээ. Кино зохиолоо өөрөө бичиж найруулсан. Найруулагчийн хувьд ч юм уу зохиолоо өөрөө бичиж байгаагийн хувьд өмнө нь дөрвөн кино хийсэн туршлага байна. Мөн гол дүрд нь тоглосон байгаа. -Дуулах, жүжиглэх, кино найруу­лахын ялгаа нь юу вэ. Аль нь илүү хүнд санагддаг вэ? -Дуулахын хувьд тайзан дээр дуулаад үзэгч, сонсогчдын таашаалд хүргэх юм. Бидний зохиосон, дуулсан дууг хүмүүс дагаж дуулаад хит болсон. Тайзан дээр дуулахад бүх хүн дагаад дуулж байгаа тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй байдаг. Хүмүүс зүрхээ дараад, нүдээ аниад сонсохыг нь харах үнэхээр аз жаргал. Кино ч гэсэн мөн адил. Сайхан кино хийчихээд, тэр дүр сайхан болсон шүү хэмээн яриад, энэ дүрээс үлгэр дууриал авах, олон хүн кино үзэж байгааг харах сайхан. Ер нь урлагийн ажилд нэг их ялгаа байхгүй. Дуу бол тайзан дээр нэг дуулаад өнгөрдөг бол кино сайн ч байсан, муу ч байсан үүрд үлдэж байгаа юм. Тиймээс жүжигчин хүн дүр дээрээ нэлээд сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Залуу нас хальсан дээр мөнхөрч үлдээд үр хойчдоо үлдээх боломжтой байдгаараа ялгаатай. -Кино найруулахад олон хүний арга эвийг олж ажиллах шаардлага гарна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулж ажилладаг вэ? -Олон хүнийг удирдаж, зохион байгуулна гэдэг бас нэг авьяас юм уу даа. Аль болох хүмүүстэйгээ зохицож ажилладаг. Ихэвчлэн мэргэжлийн хүмүүс ажилладаг болохоор үүргээ ухамсарлачихсан, хийх юмаа мэддэг. Ажлаа ойлгоогүй хүмүүс байвал асуудалтай. Ер нь цалин хөлсийг нь өгөөд, зөв зохион байгуулаад төлөвлөгөөтэй ажиллавал гайгүй. -Дүрүүдээ хэрхэн сонгосон бэ. Ахмад жүжигчдээс гадна залуу ямар жүжигчин тоглуулав? -Зохиолоо бичснийхээ дараа боддог. Энэ дүрд хэн тохирох вэ гээд сонгон шалгаруулалт явуулна, заримдаа шууд тохирох хүнд нь санал тавьдаг. Сүүлийн кинонд СУИС-ийн жүжигчний ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан, залуу жүжигчин О.Самданпүрэвийг тоглуулсан. Гол дүрийн эмэгтэйд дуучин А.Хишигдалай тоглосон. Туслах дүрд жүжигчин Соёлын тэргүүний ажилтан М.Саранцэцэг, Б.Эрдэнэ-Цэцэг, н.Батмэнд нараас гадна эсрэг талын дүрд Хасар Жагаа ах тоглосон байгаа. -Сүүлийн үед дуучид кинонд тоглох болж. Энэ тал дээр таны үзэл бодол? -Найруулагчийн сонголт л доо. Тухайн дуучин нь яг дүрдээ тохирсон дүр төрх, бие хаа, дуу хоолойтой бол сонгоно. Ер нь ямар ч шалтгаанаар тоглуулж болно. Миний хувьд олон эмэгтэй жүжигчдийг шалгаж харсан. Энэ дүрд бүх талаараа Хишигдалай яг тохирч байсан. -Хамтлагаараа дахин хамтарч уран бүтээл хийх үү? -Одоо бүгд мэргэжлийнхээ ажлыг хийгээд явж байгаа. Шаардлага гарвал дахин уран бүтээлээ хийнэ. Миний хувьд дуучин Хишигдалайтай хамтарч киноныхоо дууг дуулсан. Удахгүй цацна. -Өөрөө дуучин, жүжигчин учраас киногоо хийхэд давуу тал их байдаг уу? -Номын дууг нь сонссон мэргэжлийн хүн болохоор зарим талаараа давуу талтай. СУИС-д хүн тархиныхаа хэмжээгээр юм сурч чадвал бүх юмыг заадаг. Дуулах ур зүй, бүжиг, хөгжмийн сонсгол, шүлэг, зохиол, өгүүллэгийг хэрхэн яаж бичих хичээл ордог. Өөрөө чадвартай бөгөөд мэдрэмжтэй, авьяастай бол хөгжих боломж их. Багш нарынхаа зааж сургаснаар нэлээд их зүйлийг сурчээ. Үүнийхээ ачаар кино хийхэд миний явж байгаа урлагийн зам давуу тал болж байгаа. -Хамтлагийнх нь гишүүд бүгд жүжигчин мэргэжилтэй юу. Бие биедээ хэр их тусалж дэмждэг вэ? -Завтай, бололцоотой үедээ ту­салж дэмжилгүй яахав. Бид дөрөв ба­гаасаа л найзалсан. Бүгд 1997 СУИС-ийн жүжигчний ангид орж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.26  БААСАН  №148  (6115)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

16 цаг 50 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

20 цаг 48 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

20 цаг 48 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

20 цаг 48 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин