АТГ-ын шалгалтаар ЭМЯ-наас ноцтой зөрчлүүд илэрчээ

2019-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээчид нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр хүнд суртал гаргаж, хахууль авсан үйлдлийг АТГ шалгасан. Тэд өнгөрсөн есдүгээр сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх  тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байжээ. Хэргийн мөрөөр АТГ Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилласан байна. Шалгалтаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг дагаж мөрддөггүй, бодлогын баримт бичиг, журмыг хэсэг бүлэг хүмүүст тохируулан гаргадаг, удирдлагын зүгээс эрх олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой салбарын өдөр тутамд гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл үүсгэгч шалтгаан нөхцөлүүдийг судлан тогтоох хүсэл эрмэлзэл, санаачлага байхгүй, хяналт тавьдаггүй. Тусгай зөвшөөрөл хариуцсан ажлын байранд туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг томилсон, ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчид тохируулан боловсруулдаг, зөвшөөрөл олгох үйл явц, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл эзэмшигч нарын мэдээлэл ил тод биш зөрчил илэрчээ.  Дээрх зөрчлийг арилгах чиглэлээр 11 асуудал бүхий зөвлөмж боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06