Монголын цэнхэр дуулгатнууд “Спорт цогцолбор” шинэчлэн байгуулжээ

2019-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлажээ. Уг арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хойд Лиеч мужийн залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамыг хариуцсан дарга ноён Лам Тунгар, Эрүүл мэнд хариуцсан дарга, ноён Тутлийт Жиеч, мужийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодын дасгалжуулагч нар, баг, тамирчид оролцсон байна. Энэхүү цогцолборын засварын ажлыг батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан хөл бөмбөгийн талбайд хоёр сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэн бүх талбайг олон улсын стандартын дагуу будаж засварлахын зэрэгцээ биеийн тамирын савлуур, дүүжин, мөн эргэн тойронд 30 урт сандлыг хийж байршуулжээ. “Спорт цогцолбор”-ыг шинэчлэгдсэнтэй холбогдуулж нөхөрсөг тоглолт зохион байгуулан, оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрдэл /сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн тор, бөмбөг/, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл бэлэглэжээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06