Бэрхшээл биднийг хөгжихөд тусалдаг

2019-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонин Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн “USP” сэтгэл зүйн зөвлөгөөний төвтэй хамтран танд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Амьдралд тохиолдож буй бэрхшээлүүд биднийг улам хүчирхэг болгодог. Хүнд хэцүү цагийг туулж үзсэн хүн илүү ухаалаг, тайван, хүлээцтэй, хүчирхэг болж чаддаг. Тиймээс таныг илүү сайжрахад тусалж байгаа бэрхшээлийг уужуу тайвнаар хүлээж авцгаая.  

Сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч сур

  Сэтгэл хөдлөлөөс айх хэрэггүй. Түүнтэй тулалдах хэрэггүй. Бас зугтаах хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хорих хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хорих нь буруу. Хүнд хэцүү үед сэтгэл хөдлөлийг зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө зөв боловсон аргаар илэрхийлэн гадагшлуулж байгаарай.  

Амьдралынхаа сайн талд анхаарлаа хандуул

  Сэтгэл өвдсөн үед бид амьдралыг бүхэлд нь гутранги байдлаар харах хандлагатай байдаг. Бид хэцүү үедээ амьдралын сүүдэртэй талыг илүү ихээр анхаардаг. Тиймээс хэцүү үедээ амьдралаас сайн сайхан зүйлийг зориуд олж харахыг хичээгээрэй. Таны амьдралд ямар сайхан зүйлс байна вэ. Тоолоорой.  

Энэ бүхэн түр зуурынх гэдгийг сана

  Таны өмнө урт аялал байна. Аяллын турш үүрдийн зүйл гэж үгүй. Бүх зүйл түр зуурынх. Энэ хүнд хэцүү цаг бол түр зуурынх. Тиймээс бос. Тэмц. Та өөрийнхөө амьдралын эзэн мөн. Зовлон бэрхшээл таныг унагаахыг зөвшөөрөлгүй амьдралын жолоогоо гартаа аваарай.  

Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөр

  Таны өөрчилж чадахгүй нөхцөл байдал амьдралд үргэлж байсаар байх болно. Хянаж болохгүй нөхцөл байдалд бидний хянаж чадах цорын ганц зүйл бол бидний хариу үйлдэл. Нөхцөл байдалд хэрхэн хандахаа бид сонгодог. Яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй зүйлд шаналж суухын оронд өөрийн хүчээр өөрчилж болох зүйлд анхаарлаа хандуулаарай.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.25  ПҮРЭВ  №147  (6114)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06