Орос, Хятадын агаарын эргүүлийг эсэргүүцэв

2019-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА ОХУ анх удаагаа Хятадтай хамтран агаарын хилийн харуулын нислэг үйлдсэн талаар ВВС мэдээлэв. Үүний дараа Өмнөд Солонгос болон Япон улсаас өөрсдийн онгоцоо нисгэн хариу арга хэмжээ авчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр бөмбөгдөгч дөрвөн онгоцыг Японы далай болон Хятадын өмнөд далайн дээгүүр хөөргөсөн байна. Харин Өмнөд Солонгос улс ОХУ-ын онгоцууд агаарын хил цөмрөн орж ирэх үед өөрийн онгоцоор хурц гэрэл гялбуулж, анхааруулах буудлага хийсэн байна. Энэ хооронд Японы тал ОХУ болон Өмнөд Солонгосын энэхүү будилаантай байдлыг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ. Сэжиг бүхий энэхүү хил давсан үйл явдал нь Докдо/Такешимагийн арлууд дээр болсон юм. Дээрх арлууд нь Өмнөд Солонгосын эзэмшилд байдаг ч Японы тал мөн өөрийн газар нутаг хэмээн маргадаг аж. Өмнөд Солонгосын зүгээс мэдэгдсэнээр Орос, Хятадын агаарын хөлгүүд Солонгосын Агаарын хамгаалалтын бүсийг өчигдөр нэвтэрсэн байна. Оросын А-50 маркын байлдааны онгоц арлуудын агаарын зайн хилийг хоёр удаа зөрчсөн гэж тэд мэдээлсэн байна. Харин ОХУ-ын зүгээс энэхүү буруутгалыг няцаасан аж. Өнгөрсөн хэдэн жилүүдэд Орос, Хятадын бөмбөгдөгч хөлгүүд агаарын зайн харуулын хамтарсан сургуулилт хийсээр ирсэн юм. Гэсэн ч энэ удаад Орос, Өмнөд Солонгосын хооронд өрнөсөн үйл явдал анхны тохиолдол байжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Tu-95MS” маркийн стратегийн пуужин тээвэрлэгч хоёр онгоц, Хятадын “Hong-6K” маркын бөмбөгдөгч онгоцтой хамтран энэхүү нислэгийг үйлдсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.25  ПҮРЭВ  №147  (6114)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06