Динозавр аль хэдийнэ монголын брэнд болжээ

2019-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН “Азийн динозаврын холбоо”-ны IV хурал өчигдөр эхэллээ. БСШУСЯ, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн хамтран Монголд анх удаагаа зохион байгуулж байна. Азийн динозаврын олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулж байна гэдэг нь спортоор зүйрлэвэл Азийн тоглолтыг үлэг гүрвэл судлал, палеонтологи чиглэлээр манайх авчихаж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, энэ хурлыг улс орнууд зүгээр нэг ээлж дараагаар хийчихдэггүй. Нэлээд амжилттай байгаа, энэ чиглэлээр тэргүүлж яваа орнууд урьдчилж захиалга өгч хэлэлцэж байж шийддэг. Хятадад 2017 онд болсон хурлын үед манайд зохион байгуулах асуудал анх яригдаж өнгөрсөн жил шийдэгдсэн. “Азийн динозаврын холбоо” нь 2013 онд судлаачдыг дэмжих зорилгоор Япон улсад байгуулагдсан. Монгол, Хятад, Тайланд, Малайз, Өмнөд Солонгос зэрэг орны судлаач одоогоор тус холбоонд нэгджээ. Энэхүү хурал өмнө нь Япон, Тайланд, БНХАУ-д болсон.  Харин манай улсад анх удаагаа болж буй хуралд 12 орны 80 гаруй эрдэмтэн судлаач ирсэн байв. Тэд динозавр судлалын шинэ арга болон судалгааны үр дүнд олж авсан мэдээллээ хуваалцаж, цаашдын зорилго чиглэлээ тодорхойлсон юм. Төлөөлөгчдийн хэлж буйгаар манай улс газар нутгийн хэмжээ, олдсон олдворын үзүүлэлтээр Ази тивдээ дээгүүр бичигддэг байна. Харин олсон олдвороо хадгалж хамгаалах газар ховор байгааг онцолж байлаа. Тэд хурлынхаа төгсгөлд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Хожуу цэрд, Баянзаг, Төгрөгийн ширээд  гэсэн газарт хээрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус бүс нутгаас динозаврын хүзүү, аарцаг, сээр нуруу, дунд чөмөг, нарийн бүдүүн шаант, хуруу, хумсны зарим хэсэг олдсон юм. Энэ нь Ази тивдээ хожуу Цэрдийн цаг үеийн завроподуудаас хамгийн том хэмжээтэйд тооцогдож байгаа олдвор болж байна. Ийнхүү “Азийн динозаврын холбоо”-ны IV хуралд ирсэн судлаачдын байр суурийг сонслоо.

Х.Цогтбаатар /Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал/:  Ганцхан музей хангалтгүй байна

  -Дэлхий дээр 400 гаруй төрлийн үлэг гүрвэл бүртгэгдсэн байдаг. Түүнээс 80 гаруй нь манай улсад амьдарч байсан гэх судалгаа байна. Энэ нь бидний хувьд чамлахааргүй үзүүлэлт юм. Үлэг гүрвэл ч үгүй орон олон байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд манай олдворуудыг сонирхох жуулчны тоо ч  нэмэгдэж байна. Тэгэхээр динозавр аль хэдийнэ монголын брэнд болжээ. Хэдий тийм ч гэлээ ганцхан музейтэй байгаа нь хангалтгүй байна. Нэг ч олдвор байхгүй  улс өчнөөн музейтэй байгаа. Тиймээс энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулаасай.  

Варавуд Суйторн “Азийн динозаврын холбоо”-ны Тайланд дахь салбарын ерөнхийлөгч: Монгол улсад геопарк нэн шаардлагатай

  -Манай холбоо олдворуудын судалгаагаар Азийн орнуудад ажиллаж байна. Монгол Улсын хувьд олдвороороо тивдээ тэргүүлдэг. Гэсэн ч геопарк нээх шаардлагатай байна. Учир нь Канад улсаас олдож байсан айпертозаврын нэгэн тарвозавр батаар гэхэд манай улсаас олдсон. Тийм байхад цөөн тооны музей хаанаа ч хүрэлцэхгүй. Япон улсад үлэг гүрвэлийн экспо зохиогдож, Тайланд улсад түүний геопарк нээгдсэн. Эдгээр ажлуудад холбооны идэвхитэй орнуудын нэг Монгол улсын хувьд өндөр хувь нэмэртэй оролцсон гэдгийг хэлэхэд таатай байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.25  ПҮРЭВ  №147  (6114)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06