“Араатны хаан арслан”

2019-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.ТҮМЭНДАРЬ Хүн бүр л бяцхан Симбагийн түүхийг шимтэн үзэж байсан байх. Анх 1994 онд эхний анги нь гарч байсан “Араатны хаан арслан” хэмээх хүүхэлдэйн кино энэ жил бүрэн хэмжээний уран сайхны кино болон үзэгчдэд хүрч байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Монголд нээлтээ хийсэн уг кино 260 сая ам.доллараар бүтсэн бол нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо зардлаасаа хоёр дахин орлого олжээ. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан уг бүтээлийн үйл явдал хүүхэлдэйн киноныхоо зохиолын дагуу өрнөнө. Дүр дүрслэлийн хувьд бодит байгаль, ан амьтны дүрслэлийг ашиглан бүтээсэн нь кино сонирхогчдын хувьд гайхалтай мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Найруулагчийн тухайд киног хэрхэн сонирхолтой болгох тал дээр сайн ажилласан байна. Найруулга эхний хувилбартайгаа уялдаж байгаа хэдий ч хэт нуршсан хэсгүүдээс зайлсхийж үзэгчдийг огт уйдаахааргүй болжээ. Киноны хөгжим нь хэсэг бүртэйгээ зохицсон бидний чихэнд хоногшсон аялгуунууд хэвээр. Бүх насныхан үзэхэд тохиромжтой. Хоёр цаг орчим үргэлжлэх кино эхнээсээ дуустал таныг уйдаахгүй гэдэгт найдаж байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06