Д.Трамп Кашмирын мөргөлдөөнийг эвлэрүүлэн зуучлагч болох уу?

2019-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Моди АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Камшир болон Пакистаны хооронд удтал үргэлжилсэн мөргөлдөөнийг эвлэрүүлэхэд зуучлан оролцуулахыг хүсч байгаа тухай мэдээлэл тарсан билээ. Тэгвэл ийм асуудал яригдаагүй хэмээн Энэтхэг улс няцаасныг CNN мэдээллээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас “Ийм санал огт яригдаагүй. Пакистантай холбоотой дээрх асуудал нь хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрээр шийдэгдэх ёстой” гэж мэдэгджээ. Ноён Д.Трамп Пакистаны Ерөнхий сайд Имран Ханыг Цагаан ордонд зочлохыг урьсан билээ. Энэтхэг болон Пакистан улсууд Кашмирын газар нутгийн төлөө өрсөлдөн зөрчилдсөн хэвээр байгаа юм. Цагаан ордны тайланд дурдсанаар “70 жил үргэлжилсэн Кашмирын төлөөх Пакистан, Энэтхэгийн төлөөх мөргөлдөөнийг зөөллөхөд АНУ туслах байсан бол та зуучлагчийн үүрэг гүйцэтгэх үү гэж Имран Хан асуухад тэрээр Ерөнхийлөгч Д.Трампаар удирдуулсан хамгийн хүчирхэг улс л энэ хоёр улсыг нэгтгэж чадна” хэмээсэн байв. Дараа нь ноён Д.Трамп “Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Моди бид хоёр уулзаж энэ сэдвээр ярилцсан. Тэр ерөнхийдөө “Та Кашмирт эвлэрүүлэн зуучлагч эсвэл арбитрын үүрэг гүйцэтгэхийг хүсч байна уу” гэж надаас асуусан. Би эвлэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэхдээ дуртай байх болно гэж хэлсэн” гэж ноён Д.Трамп ярьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.24  ЛХАГВА  №146  (6113)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06