Д.Урианхайн гүн ухааны шинэ боть хэвлэгджээ

2019-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Дэлхийн урлаг, соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, зохиолч, яруу найрагч Д.Урианхайн 10 боть бүтээлийн чуулган саяхан хэвлэгдсэн. Тэгвэл араас нь дахин шинэ бүтээл мэндэлжээ. Энэ бол түүний  философи сэтгэлгээ, сэтгэмжийн  бүтээлүүдийг эмхэтгэсэн “Бодь сэтгэл, Эв хамт ёс”, Ганцаарчилсан хөдөлгөөний үзэл бодлын онолын Очир”, “Үнэнээс цогцолсон Зэндмэнэ” цувралын IV  дэвтэр юм. Д.Урианхайн гүн ухаан, логик сэтгэлгээ, үзэл бодол, байр суурь тун өвөрмөц. Түүнийгээ илэрхийлсэн төрөл жанр нь ч тун сонирхолтой байдаг. Зохиол бүтээлийн ийм илэрхийлэл нь XVII зууны үеийн Францын философийн түүхнээ дэлхийд алдартай моралистууд гэж алдаршсан Ларошфуко, Паскаль Лабрюйерийн өөрсдийн зохиол  бүтээлд ашиглаж байсан  хэлбэр, хэв шинж юм. Өөрөөр хэлбэл, бидний сайн мэдэх афоризм, максима, эссэ нь энэ төрлийг бүрдүүлдэг байна.  Гэхдээ Францын гүн ухаантнуудын эссэ  Монтенийн  эссэнээс өөр. Философи сэтгэлгээ, логикийн хувьд өндөр сэтгэмжийн эссэнүүд байдгаараа онцлог. Д.Урианхай энэ төрлийг  түлхүү ашиглаж бүтээлээ туурвиж иржээ. “Бодь сэтгэл, Эв хамт ёс”, Ганцаарчилсан хөдөлгөөний үзэл бодлын онолын Очир”, “Үнэнээс цогцолсон Зэндмэнэ” цувралын   IV  дэвтэр бол ийм төрөл жанраар туурвисан Монголын нийгмийн хөгжлийн философийн тухай  барьцтай, зузаан боть болжээ. Тус  ном хоёр бүлэгтэй. Нэгдүгээр хэсэгт   Монголын нийгмийн хөгжлийн философийн асуудлуудыг багтаасан,   их төлөв гүн сэтгэмжийн хэлбэртэй бүтээлүүд багтжээ. Энд 110-аад сэтгэмж байна. Өмнө нь ШУА-аас эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд сүүлийн 5-6 жил хэвлэгдэж байсан ч тус ботид бүрэн эхээрээ орсон байна. Хоёрдугаар бүлгийг философи тойрог хэмээн нэрлээд, эхний хэсэгт нь Монголын нийгмийн хөгжил, хүний дотоод ертөнцийн гэгээрэл, сэтгэлгээний хөгжлийн өндөрлөгтэй холбоотой  ярилцлагууд, “Философи тойрог-2” буюу “Нийгэм ба би” хэсэгт хүмүүний  дотоод хөгжил, сэтгэлийн гэгээрэлтэй холбоотой ярилцлагуудаа эмхэтгэн оруулсан байна. Д.Урианхайн философи, логик сэтгэмжийн ярилцлагууд өмнө нь өдөр тутмын  сонинуудад гарч байсан ч тус номд бүгдийг багтааснаараа онцлог юм. Зохиолч одоо ямар бүтээл туурвиж буйг “Д.Урианхай  судлалын академи”-аас тодруулахад “Философийн суулгацууд” хэмээх V ботио бичиж байгаа гэсэн хариуг өгсөн. Шинэ боть 2020 онд хэвлэгдэх бөгөөд голдуу  афоризм, сэтгэмжийг ашигласан  логик сэтгэлгээний бодлуудаа багтаахыг зорьж байгаа гэсэн мэдээлэл байна. Тус академиас Д.Урианхайн  бүтээлийг нийт 27 боть болно гэсэн урьдчилсан судалгааг гаргаад байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.23  МЯГМАР  №145  (6112)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06