Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо юу хийх вэ

2019-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хүүхэд хамгааллын хуулийг 2016 онд баталж өнгөрсөн жил нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ  хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлсон бол хүүхдийг үл хайхрах, дарамт, мөлжлөг нь хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлээс сэргийлэх юм. Мөн хүүхдийг хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг ч зохицуулж буй юм. Түүнчлэн олон улсын гэрээнд заасан тохиолдолд Монгол Улсын хилийн гадна байгаа хүүхэд, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Хуульд зааснаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-той байх юм. Энэ хороо нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа эсвэл  гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон нутгийн нэгж байхаар заажээ. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хүүхдийн талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй юм. Энэ мэтээр шинэчлэгдэн батлагдсан Хүүхэд хамгааллын хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Хүүхэд хамгаалал гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй байна.

-Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгоно. 

-Гадаад улсын байгууллага, хуулийн этгээд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт, судалгаа хийхийг хориглоно.

-Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт ногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно.

-Сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших, судлах, зөвлөгөө өгнө.

-Эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн хүүхдийг  хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодийн болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.

-Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлээс сэргийлэх үүргийг зохион байгуулагч, оролцогч талууд хариуцна.

-Орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага нь сум, дүүрэг, баг, хороонд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллуулна.

-ИТХ,  Засаг дарга хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал, нийгмийн ажилтны урамшууллыг улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

-“Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй,  гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллага болон хуулийн этгээд тусгайлан бэлтгэгдэж, мэргэшсэн хүний нөөцтэй байна.

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн, түүний гэр бүл, хувийн нууцад хамаарах мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллага, албан тушаалтан, хувь хүнд мэдээлэхийг хориглох бөгөөд задруулснаас үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна.

-Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хууль сахиулах байгууллагатай хамтран хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээд, хууль зөрчигч хүүхэд, гэрч, хохирогч хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлнэ.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.23  МЯГМАР  №145  (6112)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12