Хүүхдээ цэцэрлэгт цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ?

2019-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Өнөөдрөөс /2019.07.22/ 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. Ирэх наймдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх цэцэрлэгийн бүртгэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 мянган хүүхэд нийт 714 цэцэрлэгт 123 мянган хүүхэд бүртгүүлэх тооцоо гарчээ. Энэ жилийн хувьд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны долоодугаар сарын 31-ны хооронд төрсөн хоёр настай хүүхдүүдийг бүртгэнэ. Харин 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдүүдийг бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм байна. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхдээ TSETSERLEGG.ULAANBAATAR.MN сайтад нэвтрэн орж бүртгүүлэх юм. Харин цэцэрлэгийн хяналтын тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгоно гэдгийг албаныхан хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06