М.Мөнхдөл: Н.Батсуурь аварга шиг бөх болохыг мөрөөддөг

2019-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дарьсүрэн Гурван жилд нэг удаа ММСУХ-оос зохион байгуулдаг “Их хурд” шигшмэл хурдан морьдын уралдаан болон Монгол туургатны өв соёлын наадам энэ сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмын нэг хэсэг нь болж, наадамчин олныг өндөлзүүлдэг нь “Хуйрнан шуугигч” буюу хүүхдийн бөхийн барилдаан билээ. Бяцхан бөхчүүдээс М.Мөнхдөлийг онцлон ярилцлаа. - Уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг М.Мөнхдөл гэдэг. Одоо 11 настай. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн зургадугаар ангид сурдаг. - “Хуйрнан шуугигч” барилдаанд хэдэн удаа ямар амжилтуудтай оролцсон бэ? -Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас гэрийнхэнтэйгээ ирсэн. Би 2015 оноос барилдаж эхэлсэн. Тэр жилд хоёр удаа үзүүрлэж байсан. -Үндэсний бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ. Бөх барилдахын сайхан нь юу вэ? -Би 2013 он буюу таван настай, цэцэрлэгт байхдаа барилдаж эхэлсэн. Сайн хичээж, улсын наадамд барилдахыг мөрөөддөг. Аварга, арслан цолтой бөхчүүдийг хараад, бөхөөр бахархан барилдах сайхан. -Өөрөө бөх барилдъя гэж зорьсон уу, эсвэл ойрын хэн нэгэн нь зөвлөж тусласан уу? -Аав маань намайг “Бөх болгоно оо, хоолоо сайн иднэ шүү” гэж байнга захьдаг. Мөн надад бөхийн мэхнүүдээс зааж, зөв барилдахыг зааж, сургадаг. -Бэлтгэлээ хэрхэн базааж байгаа вэ. Үлгэрлэж, барилдааныг нь сонирхдог бөх байгаа юу? -Гэртээ олон давталттай суниах болон аавынхаа зааж өгсөн мэхнүүдийг давтдаг. Биеийн тамирын хичээл дээр найзуудтайгаа барилдаж, мэхнүүдээ мартахгүй байхыг хичээдэг. Н.Батсуурь аваргын барилдаанд дуртай. Энэ ах шиг болохыг мөрөөддөг. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06