В.Зеленский парламентын ээлжит бус сонгууль зарлав

2019-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Украинчууд парламентын ээлжит бус сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгч В.Зеленскийн эрх мэдлийг батжуулан бэхжүүлэхийг эрмэлзэж буй талаар CNN мэдээллээ. Ингэснээр дайны хөлд нэрвэгдсэн энэ улсын ирээдүйг хүчирхэг улстөрчид даатгахыг хүсч байгаа аж. Хошин урлагийн жүжигчин байснаас биш улстөрчийн амьдралын туршлагагүй В.Зеленский өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь улс төрийн ертөнцөд урьд хожид үзэгдээгүй тохиолдол байлаа. Европын хамгийн ядуу тарчиг улсуудын нэг болох энэ улс орны амьдралын чанарыг сайжруулах, авлига, хээл хахуулыг үгүй хийх эрмэлзэл бүхий хүний дүрийг тэрээр өмнө нь хошин урлагийн тайзнаа бүтээж байв. Тэрээр Ерөнхийлөгчийн дүрийг олонтаа бүтээсэн телевизийн шоуныхаа нэрэмжит Ард түмний намын гишүүн юм. Улмаар парламентад удаа дараа дуу хоолойгоо хүргэж байсан ч энэ удаад ээлжит бус сонгууль зарлагдаад байна. Өдгөө 41 настай В.Зеленский өөрийн эрх мэдлийг Засгийн газар болон өмнө нь парламентад суудалтай байсан хууль тогтоогчидтой хуваалцах болжээ. Сонгуульд ялсан хэн боловч барууны ертөнцийн төвд буй Украинын Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаарх 2014 оноос эхэлсэн мухардмал нөхцөл байдлыг “өвлөн авах” юм. Улмаар Украины өмнөд муж болох Донбасст өрнөсөн салан тусгаарлагчдын мөргөлдөөний улмаас өнгөрсөн таван жилийн хугацаанд 13 мянган хүн амиа алдсан билээ. Түүнчлэн шинэ Засгийн газар олон улсын хандивлагчдаас ирэх аливаа шаардлагууд, ялангуяа, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд олон тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлүүдийг өөрийн болгож, тэдний итгэлийг хүлээх ёстой. Энэхүү ээлжит бус сонгуулийн талаар В.Зеленский өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүний тангаргаа өргөхдөө л зарлан мэдэгдэж байсан юм. “Ийнхүү ээлжит бус сонгууль зарлаж байгаа нь шинэ Ерөнхийлөгч төрийн тэргүүний ялалтаа эрч хүчтэйгээр үргэлжлүүлэхийг хүсч буйн илрэл. Үүгээрээ дамжуулан тэрээр авлига хээл хахуулийн үүр гэгдэх болсон Украины парламентын давамгай хүчийг өөрийн болгож, улстөрийн цэвэрлэгээ хийхээр зорьж байна. ” гэж Их Британид төвтэй олон улсын эдийн засгийн судалгаа, эрсдэлийн төлвийн шинжээч байгууллага “Economist Intelligence Unit”-ийн мэргэжилтэн Агнес Ортолани хэлжээ. В.Зеленскийн жүжигчний карьераас гадна Украины хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг Игор Коломоискитой бизнесийн харилцаа холбоотой. Коломоиски бол Украины хамгийн том зээлдэгч болох PrivatBank-тай урт хугацааны ширүүн маргаан үүсгэсэн нэгэн юм. Учир нь тэрээр энэхүү банкийг 2016 онд хувьчлахыг хүссэн ч эсрэгээр нь төрийн мэдэлд шилжүүлжээ. Харин В.Зеленский өөрийгөө Коломоискигийн талд үйлчлээгүй, түүний хүн биш гэж өөрийгөө баталдаг билээ. Харин PrivatBank-ийг төрийн өмчид багтаах болсон нь гадаадын зээлдэгчдийн тусламжийг “царцаасан” гэж олон нийт шүүмжилдэг байна. Төрийн тэргүүн В.Зеленский улс орныхоо байдлыг сайжруулах амлалт хүлээсэн бөгөөд ОУВС-гаас дэмжлэгийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Ингэхдээ тэрээр авлигын эсрэг арга хэмжээ авч, хууль хяналтын үйл ажиллагааг чангаруулах үүрэг хүлээгээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.22  ДАВАА  №144  (6111)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06