Мэдээллээ худал бөглөвөл “хар жагсаалт”-д орно

2019-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАРЬСҮРЭН “Нийслэлийн орон сууцны корпораци”-аас Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрт  оролцох хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ныг хүртэл цахимаар бүртгэх юм. “Буянт-Ухаа-2” хороололд олгогдох 18 блок, 972 айлын орон сууцанд иргэдийг бүртгэнэ. Үүнтэй холбогдуулан НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм “Орон сууцыг түрээсийн болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангилалтай буюу 30 хувь нь энгийн түрээс, 40 хувь нь орон сууцанд хамрагдах зорилгоор газар чөлөөлтөд хамрагдсан гэр хорооллын иргэдэд олгох бол үлдсэн 30 хувь нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх юм. Ингэхдээ зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулахаар ажиллаж байна. Цаашлаад нийслэлийн  агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяат байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа” гэв. Түрээсийн орон сууцны талаарх зарим мэдээллийг хүргэе.  

Нэмэлт бичиг баримт бүрдүүлэх үү?

  Цахимаар бүртгүүлэхийн давуу тал нь ил тод, хүсэлтийг цаг тухайд нь хүлээн авахаас гадна хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Иргэд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, олон газрын хаалга татах шаардлагагүй. Шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Харин иргэд цахим анкетыг үнэн зөв бөглөх ба худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцохгүй болно. Мөн иргэд заавал 22-ныг дуусахаас өмнө гэлгүй наймдугаар сарын 5-ны дотор хэдийд ч хамаагүй www.nosk.ub.gov.mn сайтаар анкетаа илгээж болно. Харин гэр бүлийн гишүүдтэйгээ сайтар тохиролцож байж бүртгүүлэхгүй бол давхар бүртгүүлбэл “хар жагсаалт”-нд орох эрсдэлтэй.  

Иргэдэд тавигдах шаардлага юу вэ?

  УБ хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн, гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй, түрээсийн төлбөр барьцаа, ашиглалтын зардлаа төлөх хэмжээний тогтмол орлоготой, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй.  Мөн банк болон ББСБ-д чанаргүй зээлийн түүхгүй байх шаардлагуудыг хангасан байна.  Хүсэлт гаргасан  иргэдэд шалгарсан болон шалгараагүй гэсэн мэдэгдэл хүргүүлнэ. Дараа нь шаардагдах бичиг баримтуудыг хүлээн авах ба эцэст нь ажлын гурван өдрийн дотор гэрээ байгуулж, байрандаа орох юм.  

Орон сууц нь талбайн хэмжээ, үнийн хувьд ямар сонголттой байгаа вэ?

  Түрээсийн орон сууц нь хэмжээний хувьд 68.59 м.кв гурван өрөө, 39.3 м.кв болон 49.23 м.кв хоёр өрөө. Метр квадратаас шалтгаалан түрээслээд өмчлөх хэлбэр нь урьдчилгаа төлбөрөөс хамаараад 284.000-1.600.000 төгрөг, энгийн түрээсийн доод үнэ 137.550 төгрөгийн ханштай байгаа юм. Үүнд НЗДТГ, НОСК-ийн зүгээс ямар нэг нөлөө ороогүй ба Хөгжлийн банкнаас баталсан журмын дагуу тогтоосон үнэ юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.22  ДАВАА  №144  (6111)
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

Уржигдар 06 цаг 00 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

Уржигдар 06 цаг 00 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12