Танилц: “Их хурд-8” наадмын хөтөлбөр

2019-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг долдугаар сарын 20, 21-ний өдөр Хүй долоо худагт зохион байгуулна.  Тус уралдааны бүртгэлийг Монголын морин спорт уяачдын холбооноос маргааш /07.20/ Хүй долоон худагт хийх бөгөөд сүүлийн гурван жилд улс, бүс, аймгийн баяр наадамд амжилт гаргаж болзол хангасан шигшмэл азарга, их насны морьд л уралдах аж. Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон. Энэхүү наадмаар адууны өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн болон “Сайхан хос морьтон”-ыг шалгаруулахаар болжээ. Мөн “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан, жороо морь, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт болон морин цирк, уламжлалт “Адуучин” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. “Их хурд 8” уралдааны үеэр Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулан “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулахаар болжээ. Уг шагналд нэр дэвшигчид 2016, 2017, 2018 онуудад Төрийн их наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан, өвөг дээдсийн удам судар, орон нутаг, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод “Алтан” азарга шагналыг олгох юм байна. Мөн “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг амжилт үзүүлсэн үзүүлэлтийг харгалзан тодруулах аж. ХӨТӨЛБӨР: 07.19 – БААСАН 09:00-22:00 – Морьдыг бүртгэж, дугаар олгоно 11:00-18:00 – Салбар холбоод, хамтран ажиллагч байгууллагууд наадмын талбайд байрлана. 07.20 – БЯМБА 09:00-10:30 – Азарганы уралдаан 11:30-13:45 – Нээлт 13:00-15:30 – ММСУХ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжитт Шилмэл хүлгийн уралдаан 14:00-15:00 – Морин циркийн үзүүлбэр 16:30-16:30 – “Сайхан хос морьтон” шалгаруулах тэмцээн 16:30-17:30 – “Гийнгоо, марзай”-н улсын уралдаан 07.21 – НЯМ 08:00-10:30 – Их насны морьдын уралдаан 10:30-12:30 –“Айраг” фестиваль 12:30-14:00 – “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан 13:00-15:00 – Жороо морины уралдаан 13:00-16:00 – “Адуучин” тэмцээн 17:00-18:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ажиллагаа 18:00-18:20 Хаалт Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06