“Түрээсийн орон сууц”-ны цахим бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ   

2019-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дарьсүрэн “Нийслэлийн орон сууцны корпораци”-аас түрээсийн орон сууцны талаар мэдээлэл хийлээ. “Буянт-Ухаа-2” хороололд олгогдох 18 блок, 972 айлын орон сууцны бүртгэл энэ сарын 22-ноос наймдугаар сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш үргэлжлэх аж. Үүнтэй холбогдуулан НОСК-ын дэд захирал С.Дорждэрэмээс зарим зүйлийг тодрууллаа. -Түрээсийн орон сууцыг ямар хэлбэрээр иргэдэд олгох вэ?  -Орон сууцыг түрээсийн болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр ангилалтай буюу 30 хувь нь энгийн түрээс, 40 хувь нь орон сууцанд хамрагдах зорилгоор газар чөлөөлтөнд хамрагдсан гэр хорооллын иргэдэд олгох бол үлдсэн 30 хувь нь таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх юм. Ингэхдээ зорилтот бүлэг буюу ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулахаар ажиллаж байна. Цаашлаад нийслэлийн  агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяат байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх зэрэг үндсэн шаардлагуудыг тавьж байгаа. -Бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар явуулах нь иргэдэд ямар давуу талтай вэ? Мөн зарим ХМХ-ээр цахим бүртгэлээс гадна нэмэлт бичиг баримт бүрдүүлнэ гэх мэдээлэл цацагдсаны улмаас иргэд төөрөгдөлд орж, бухимдаад байна.  -Иргэдийн бүртгэлийг ил тод, цаг тухайд нь хүлээн авахаас гадна хяналт тавих боломж бүрдэж байгаа. Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, олон газрын хаалга татах шаардлагагүй. Заасан журмын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Харин иргэд цахим анкетыг үнэн зөв бөглөх ба худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцохгүй болно. -Танай байгууллагын ажилтан орон сууцанд хамруулах нэрийдлээр иргэнээс долоон сая төгрөг нэхэмжилсэн мэдээлэл иргэдийн дунд тархаж, хардалт үүсгээд байгаа.  -Манайх зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулагдсан “Сонгон шалгаруулах комисс” хариуцан ажиллана. Хэрвээ иргэнээс мөнгө нэхэмжилсэн хэрэг хуулийн байгууллагаар нотлогдох юм бол тухайн ажилтанд журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. -Иргэд ямар шаардлагыг хангасан байх шаардлагатай вэ? -УБ хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадамжтай насанд хүрсэн МУ-ын иргэн, гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй, түрээсийн төлбөр барьцаа, ашиглалтын зардлаа төлөх хэмжээний тогтмол орлоготой, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийн үүрэг хүлээгээгүй, Банк болон ББСБ-д чанаргүй зээлийн түүхгүй байх шаардлагуудыг хангасан байна. -Шаардлага хангасан иргэд ямар үе шаттайгаар хэдий хугацаанд байрандаа орох вэ? -Анкетаа ирүүлсэн иргэдэд шалгарсан болон шалгараагүй гэсэн мэдэгдэл хүргүүлнэ. Дараа нь шаардагдах бичиг баримтуудыг хүлээн авах ба эцэст нь ажлын гурван өдрийн дотор гэрээ байгуулж, байрандаа орох юм. -Орон сууц нь талбайн хэмжээ, үнийн хувьд ямар сонголттой байгаа вэ? Хөнгөлөлт урамшуулал байгаа юу? -Хэмжээний хувьд 68.59 м.кв гурван өрөө, 39.3 м.кв болон 49.23 м.кв хоёр өрөө. Метр квадратаас шалтгаалан түрээслээд өмчлөх хэлбэр нь урьдчилгаа төлбөрөөс хамаараад 284.000-1.600.000 төгрөг, энгийн түрээсийн доод үнэ 137.550 төгрөгийн ханштай байгаа юм. Үүнд НЗД-ын тамгын газар, НОСК-ийн зүгээс ямар нэг нөлөө ороогүй ба хөгжлийн банкнаас батласан журмын дагуу тогтоосон үнэ юм. Сошиал ертөнцөөр хуурамч хаяг үүсгэсэн этгээдүүд төлбөр, хэмжээний болон хямдралын мэдээллүүд цацаад байгаа. Энэ бол ор үндэслэлгүй худлаа гэдгийг анхааруулмаар байна. Ямар нэгэн хямдрал хөнгөлөлт эдлэхгүй. -Онлайн, цахим бүртгэл гэхээр техникийн саатал гарч, багагүй чирэгдэл учруулдаг. Үүнээс сэргийлэх ямар арга хэмжээг авч байгаа вэ?  -Иргэд заавал 22-ныг дуусахаас өмнө гэлгүй наймдугаар сарын 5-ны дотор хэдийд ч хамаагүй www.nosk.ub.gov.mn сайтаар анкетаа илгээж болно. Харин гэр бүлийн гишүүдтэйгээ сайтар тохиролцож байж бүртгүүлэхгүй бол “хар жагсаалт”-нд орох эрсдэлтэй. Эх сурвалж:www.polit.mn      
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

1 цаг 40 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

6 цаг 30 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05