Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

2019-07-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Дарьсүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн нагоя башёгийн 12 дах өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тэргүүлэгч Ёкокуна Какүрюү өнөөдөр Чиёотайрюүтай барилдах бол 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал сэкивакэ Митакэүмитэй оноолт таараад байв. Тэмцээн эхлэхийн өмнө Какүрюү 11 даваатай, Хакухо 10 даваа нэг унаатай, Томоказэ Тэрүцүёши нар тус тус есөн даваа хоёр унаатай барилдаан эхэлсэн. Харин тэмцээн дуусахад тэргүүлэгчдийн тоо гурав болон цөөрлөө. Учир нь Томоказэ маэгаширагийн барууны дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноровт өвдөг шороодсоноор гурван унаатай болж, ухарлаа. Түүнийг давсан Ичиножёогийн хувьд найм дах даваагаа авч, 50-иас дээш хувийн амжилтаа үзүүлсэн бол аваргуудын хувьд учраа бөхчүүдээ даван тэргүүллээ хадгалж чаджээ. Одоо та бүхэнд макүчи болон жюүрёо зиндаанд зодоглож байгаа бусад бөхчүүдийнхээ амжилтыг танилцуулъя.   -Дээд зиндаа   Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 2-10 Маэгашира Б-4 Ичиножёо А.Ичинноров 8-4 Маэгашира Б-9 Дайшёохо Д.Шижирбаяр 6-6   -Жюүрёо зиндаа   Кирибаяама н.Лхагвасүрэн 8-4 Араваши н.Дөлгөөн 5-7 Миторюү н.Төрболд 7-5 Чиёошома А.Мөнхсайхан 6-6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 6-6 Азүмарюү н.Тодбилэг 6-6   Цагтаа озэки цолтой барилдаж байсан Тэрүнофүжи Н.Ган-Эрдэний хувьд макүшита зиндааны зүүний 59-т бичигдсэн тэрээр таван даваа нэг унаатай, тун өнгөтэй байна. Мөн бэртлийн улмаас макүшита хүртэл унаад байсан Тоёоношима энэ башёгоос дээд зиндаанд эргэн ирсэн билээ.  Жижиг бие, уран барилдаантай түүний хувьд барууны 14-т бичигдэж байгаа ч таван даваа долоон унаатай амжилт тааруу барилдаж байна. Үлдсэн гурван өдрийн барилдаанд зайлшгүй давах шаардлагатай байгаа аж.   Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Өчигдөр 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06